Засгийн газрын өчигдрийн шийдвэрээр ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар болсон талаар мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын цахим чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголбанк Эдийн засгийн байнгын хороонд зээлийн хүүг хойшлуулж болохгүй, бүтэхгүй гэсэн зовлон ярьдаг. Гэтэл ЗГ-ын хуралд орохоороо болно гээд амлалт өгч байна гэж буруушаав.
Иргэд зээлийн хүүг хойшлуулах гэдэг асуудлыг хүсээгүй. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Тэгэхээр зээлийг хойшлуулж яг чадах юм уу хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараас асуулаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулж байсан. Энэ хүрээндээ дахин хойшлуулна. Гэхдээ иргэдийн зээл төлөх хугацаа нэмэгдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин өчигдөр тэгээд шийдчихлээ” хэмээсэн юм. Уг асуудалд УИХ-ын дарга Г. Занданшатар “Монголбанк хариуцлагатай юм ярина шүү!!! гэсэн юм.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан “СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулиар зээлийн хүүг тэглэх гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүд гэрээний үндсэн дээр зээлийн харилцаанд орж байгаа. Тэгэхээр зээлийн хүүг шууд тэглэх боломж байхгүй. Харин зээлийн хүүг хойшлуулах боломжтой” гэсэн юм.
Гэвч Засгийн газар шийдвэр гарсны маргаашнаас банк болон санхүүгийн байгууллагууд иргэдийг энэ сарын зээлийн төлөлтөө төлж, ирэх сараас зээлээ хойшлуулах ёстой хэмээн утсаар ярьж анхааруулж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Am ajiln zoroodl baih yumaa
Hvv aldnga nemegdhgvi hugtsaa bol sungaj bolno teriig bol medn ee gol mongo l nemgdhgvi bol bolloo
Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn
Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn
Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn
Turiin alban haagchiin zeel hoishluulj uguush banknaas asuuhaar manaid tiim medegdel ireegui gh ymaa 2 oyutanatai.mash hund bn
Зээлийн % багасгаад өгүүл их айлын нуруун дээрээс ачаагын хөнгөлж өгнө дөө