СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн комд байсан эмэгтэйн ихэр ургийг хийсвэр хагалгаагаар төрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн Бирмингхэм хотын Хатан хаан Элизабетийн эмнэлэгт хатагтай Перпетуал Уке өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн халдвар авч иржээ. Түүний биеийн байдал хүндэрч комд орсноор амьсгалын аппарат зүүсэн байна.

Тэрээр эмнэлэгт хэвтэж, комд орохдоо бие давхар байсан төдийгүй ихэр ураг тээж байжээ. Төрөх хугацаа нь долдугаар сарын дунд байсан боловч комноос сэргэж, биеийн байдал нь сайжрах үгүй нь тодорхойгүй байв. Тиймээс .

Эмч нар эмэгтэйг комноос сэрэхгүй байсаар ураг эндэх магадлалтай тул 26 долоо хоногтой бяцхан ихрийг эх барьж авсан байна. Удалгүй Уке комноосоо сэрсэн ч гэдэс нь байхгүй байгааг хараад хүүхдүүдээ алдчихаж хэмээн ихэд айжээ. Тиймээс хар дарж зүүдлэх болсон бөгөөд түүний нөхөр, гэр бүлийнхэн нь ихээхэн түгшиж, сэтгэл зовнисон байна.

Укегийн охин Сочика Палмер 765 гр жинтэй төрсөн бол хүү Осиначи Паскал 850 гр жинтэй төржээ. Тэд ээжийгээ бүрэн эдгэрэх хүртэл эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт байсан байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.