Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 536 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн өдөртэй харьцуулбал 79 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин манай улсын хувьд, COVID-19-ийн батлагдсан 505 тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна.
Сүүлийн 24 цагт 1800-0119 утсанд 3,269 хүн хандаж, коронавируст халдварын болон эмнэлгийн үзлэг үйлчилгээтэй холбоотой зөвлөмж, зөвлөгөө авсан. Иргэд аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй. Гадагшаа гарч байгаа үед цахилгаан шатанд суухгүй байх. Учир нь цахилгаан шат нь агааргүй, амархан бохирддог. Шатаар явж байгаа үедээ шатны бариулаас аль болох гараараа барихгүй байхыг зөвлөж байна.
ДЭМБ-ын баталгаатай БНСУ-аас авсан түргэвчилсэн тестээр иргэдийг оношилж байгаа. Уг тест нь зөвхөн коронавирусийг илрүүлэх учраас ямар нэгэн томуутай болон архаг бронхиттой хүнд эерэг гарах үндэслэл байхгүй.
ГЭРТЭЭ ОРОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ: