СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-19

УБТЗ-ын 150 ажилчин хамрагдсан тэмцээнд оролцсон нэг иргэнээс Ковид илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй талаар эх сурвалж  мэдээллээ. Тус сумын төмөр замын зангилааны хэд хэдэн ажилчин Дархан-Уул аймагт 2020 аравдугаар сарын 30-аас 11 дүгээр сарын нэгэнд зохиогдсон төмөр замын албаны аварга шалгаруулах спортын зургаан талт тэмцээнд оролцоод ирсэн аж. 

Уг тэмцээнд Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэлх бүх өртөөний ажилтан албан хаагч оролцсон аж. Нэг өртөөнөөс 10-20 ажилчин оролцсон бөгөөд тулгуур арван өртөөний албан хаагчид дээр нэмээд төв салбарын албан хаагчид гээд нийт 150 гаруй хүн нэг дор цугларчээ. 

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод илэрсэн анхны Ковидын тохиолдол төмөр зам дагасан томоохон халдвар байх магадлалтай гэж УОК үзсэн. Энэ дагуу Мандал сумын 500-600 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд төмөр замын нэг ажилтны хариу эхний байдлаар эерэг гарчээ. Ингээд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот дахь ПСР шинжилгээгээр давтан шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан аж. 

Ташрамд дурдахад Шадар сайд Я.Содбаатар: УБ хотод жолооч Д-ээс улбаалсан нэг багц халдвар бий. Ойрын болон дам хавьтлын голомтыг бүрэн барьж авсан. Сэлэнгэ аймгийн төмөр зам дагасан голомт өргөн хүрээнд тархсан байдалтай байна. Хумьж авах чиглэлээр ажиллаж байна. Төмөр замтай аймгуудын нөхцөл байдлыг хяналтад авах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа гэсэн юм.

Мандал сумын онцгой комиссийн хуралдааны бичлэгээр уг мэдээллийг баталгаажуулав

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.