Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын тоо 505 боллоо. Энэ сарын 18-нд шинжилгээ хийхэд нийт 31 хүнээс халдвар илэрсэн.
Шинэ тохиолдол:
Дотоодод батлагдсан нийт тохиолдол:
Өнөөдрийн байдлаар 329 иргэн эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-д 169 иргэнийг эмчилж байна.
Коронавирусийн халдвар авсан иргэдийн хувьд 3-70 настай. 52.3 хувь нь эрэгтэй. Халдварын голомтонд хийсэн тандалт, судалгаанаас үзвэл, "Ковид-19" халдвартай 1 хүнээс ойрын хавьтал болох 2-3 хүн, цаашлаад 26, нийтдээ 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна.
✅ Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан тул иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.