УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Эхний ээлжинд Улсын онцгой комисс мэдээлэл танилцуулж байна. УОК-ын мэдээллийг сонссоны дараа доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт;
-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-"Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.
УОК-ын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өчигдөр засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ зарласан. Гурван асуудал дээр л ярья. 1-рт: Вакцин. Дэлхийн банкны 50 сая доллар хүлээж суумааргүй байна. ЭМД-ын санг одоо л ашиглах ёстой. Үлдэгдэл 500 орчим сая төгрөгийг зарцуулах ёстой. Сангийн сайд энэ мөнгөөр Эрсдэлийн сан гэж байгуулсан. 50-60 тэрбум төгрөгийн боломж гаргаж Эрүүл мэндийн сайдад өгмөөр байна. 2-рт: Хоол хүнсээ авч чадахгүй байгаа хүмүүст юун мөнгөөрөө маск авах асуудал байна. Иймд маск тараамаар байна. 3-рт: Тайван цагийн төсвийн бодлого хэрэгжүүлж болохгүй. Тахлын үеийн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлье.
Шадар сайд Я.Содбаатар: Вакциныг Дэлхийн банктай хамтарч авна. Дэлхийн 174 орон энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа олон улсын жишиг. Үүнээс гадна хоёр хөрш, бусад вакцин гаргаж байгаа байгууллагуудтай хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлэхээр ГХЯ ажиллаж байна. Мөн Засгийн газар хавраас хойш шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгох, ниймийн халамжийн мөнгийг нэмэгдүүлэх гэх мэт. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед ХНХЯ гол анхаарлаа чиглүүлж ажиллаж байна. Нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, холбогдох мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх, дүүрэг бүрт бүсчилж хүнс тараах, дотуур байрны хүүхдүүдэд хүнсний хангамж хүргүүлэх чиглэлээр БШУЯ ажиллаж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкнаас вакцины санхүүжилт хүссэн. Гэхдээ мөнгөндөө биш. Түрүүлж авах гэх мэт асуудал бий. Эхний ээлжинд хүн амын 20 хувь+40 хувь гэх мэтээр тун авна. Бага насны хүүхдүүдэд энэ вакциныг хийх бодолгүй байна. Нэлээд сайн туршигдсан хойно нь хийх байх. Өчигдөр Ерөнхий сайд гадаад улсад эх орноо төлөөлөн суугаа элчин сайдуудад энэ вакциныг авах, хөөцөлдөх талаар үүрэг даалгавар өгсөн.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ЭМДЕГ дээр Эрсдэлийн сан байгуулах нь маш чухал байгаа. Байр суурь нэг байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголбанкны Ерөнхийлөгчөөч асууя. 5,3 их наяд төгрөгийн зээл энэ цар тахлын үед өртөөд байна гэсэн. Хавар зээл хойшлуулж байсан. Дараа нь ард иргэд, ААН-д маш их дарамт ирдэг юм байна. Тиймээс нэг удаагийн зээлийг царцаах, зээлийн хүүг бууруулах гэх мэт арга хэмжээ аваач гэсэн санал их ирж байна. Монголбанканд ийм судалгаа байна уу.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Арга хэмжээ 3 сараас эхэлсэн. Анх эхлэхэд 125 мянган зээлдэгчийн зээл өртсөн. 2-3 р улиралд эдийн засаг бага зэрэг сэргэсэнтэй холбогдож бизнес сэргэсэн. 11-р сард буцаад хүндрэл үүссэн. Хэрэгжиж байгаа арга хэмжээ хэвээрээ байгаа учраас зээлдэгч банкандаа хандаад зээлээ хойшлуулж болно.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хүн болгонд таалагдах зохицуулалт байх албагүй. Тиймээс тээврийн хөдөлгөөнийг чанга хатуу хорь. Автобусанд тоотой хүн оруул. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ зөв ойлгуулмаар байна. Ломбарданд юмаа тавьсан хүмүүсийн асуудал гэх мэт хүнд салбар зөндөө байна. Зээлийн хүүг царцаах тухай асуудал л чухал байна. Хойшлуулах бол бодитой дэмжлэг биш ш дээ.
Шадар сайд Я.Содбаатар: УБ хотод Д-ээс улбаалсан нэг багц халдвар бий. Ойрын болон дам хавьтлын голомтыг бүрэн барьж авсан. Сэлэнгэ аймгийн төмөр зам дагасан голомт өргөн хүрээнд тархсан байдалтай байна. Хумьж авах чиглэлээр ажиллаж байна. Төмөр замтай аймгуудын нөхцөл байдлыг хяналтад авах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бусад орнууд жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тусгай зээл олгож байна. Манайх судалж байна уу.

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.