Нийтэлсэн:
Т.Сайнбуян
4 жилийн өмнө
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.11.18/ бүртгэгдсэн хоногийн мэдээг тоймлон хүргэе.
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт “Бор хаат” гэдэг газарт 43 настай малчин Б нь гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тэрээр хониндоо явганаар гараад эргэж ирээгүй талаарх дуудлага өчигдөр оройн 22:39 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын абла хаагчид болон ар гэрийнхэн 23:57 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
- . Хүүхэд тагтан дээр ганцаараа, түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт нэг настай охин О нь тагтан дээрээ байсныг алба хаагчид цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгчээ.
Ээж нь яадаг мал вэ? Албаар алах гээд байдаг юм уу?