Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг вакцинд зарцуулахаар Дэлхийн банканд хүсэлтээ өгсөн. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр зээл баталгаажих ёстой ч одоогоор албан ёсоор хариу ирээгүй байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нийт иргэдийн 60 хувийг вакцинжуулахаар захиалга өгсөн. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг авч хэрэглэнэ. Вакцины зах зээл хэн мөнгөө төлнө нь тэр нь түрүүлж авдаг. Тэгэхээр дэлхийн том нэр нөлөө бүхий улс орнууд вакцин худалдан авдаг. Иймд ДЭМБ-аас энэ оны дөрөвдүгээр сард хөгжиж байгаа буурай улсад вакцин авахад зориулсан Ковакс хөтөлбөр санаачилсан. Энэ хөтөлбөрийг санаачилсан дөрвөн байгууллага байгаа. Нэг нь Дэлхийн банк. Тэгэхээр санаачлагчаас нь санхүүжилт авбал Монгол Улсад арай хурдан вакцин орж ирэх болов уу гэдэг агуулгаар явж байна. Ингээд тус хөтөлбөрт хамрагдан санхүүжилтээ Дэлхийн банкнаас хүссэн.
Нийт иргэдийн 60 хувийг вакцинжуулахаас одоогоор хүүхдүүдэд вакцин хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл шинэ вакцин сөрөг нөлөө их байж болзошгүй хэмээн хүн амын 60 хувьдаа захиалсан.