Соёлын төв өргөөнд энэ сарын 8-нд тоглогдсон “Эмоци продакшн”-ы тоглолт үзсэн хэсэг иргэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн. Дараах эгнээнд суусан иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлага байгааг ХӨСҮТ-ын Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөж байна.
Тухайлбал, 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудал буюу голын суудалд суусан иргэд яаралтай холбогдож, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинжилгээ өгөхгүй явах нь ард иргэдийн дунд халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Нийт иргэддээ зөвлөхөд амны хаалт зүүх, гараа сайтар угаах, хүн хоорондын зай барих хэрэгтэй. Гэрийн тусгаарлалтад байгаа энэ үед нэгнийдээ орж тоглохгүй байх, аль болох сийрэг нэг хоёроороо байхыг зөвлөв.