Эрүүл мэндийн яамны 17:00 цагийн мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-наас 11:00 цагийн мэдээллийн үеэр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 455 болсон хэмээсэн бол 18 тохиолдол шинээр бүртгэгдэж, 473 боллоо.
Нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
-ХӨСҮТ-ийн лабораторид нийт 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн нэг ажилтан
-Дархан-Уул аймгийн лабораторид нийт 348 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн иргэн
-Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 иргэнээс халдвар илэрлээ.
Эдгээр бүх тохиолдлууд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал гэдгийг онцлон дурдлаа.
Ингээд:
Улаанбаатар хотын Д-гийн ойрын хавьтлын 139 хүнд хоёр дахь, 40 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.