УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 1 хүртэл нийтийн тээврээр зорчих хугацааг 07:00-10:00, 17:00-20:00 цагаар хязгаарлаад байгаа билээ. Ажил эрхлэх зөвшөөрөлтэй иргэд энэхүү цагт зорчих ба бусад цагт зөвхөн автомашинаар зорчихыг зөвшөөрөөд байна.
Ингээд та бүхэндээ хатуу цагийн хязгаарт орсон эхний өдөр, цар тахлын хатуу хорионд орсон Улаанбаатарын найм дахь өдрийн өнгө төрхийг фотогоор толилуулъя.