Ерөнхий сайд У.Хүрэлсүх банк, ББСБ, ХЗХ-оос зээл авсан иргэд зээлийнхээ эргэн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямар нэгэн алданги торгуульгүйгээр хойшлуулах боломжтой гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Долдугаар сарын 01-нийг хүртэл ипотекийн зээл, ББСБ, хадгаламж зээлийн хоршооноос иргэдийн авсан зээлийн зээлийн эргэн төлөлт хойшлогдох бүрэн боломжтой гэдгийг холбогдох албан тушаалтнууд өөрсдийнхөө амаар хэллээ.
Тиймээс дээрх зээлүүдийн эргэн төлөлтийг хойшлуулах ажлаа маш яаралтай хэрэгжүүлж, Сангийн сайдтай хамтарсан тушаалаа өнөөдөр багтаан гаргаж холбогдох банк, санхүүгийн байгууллагын хүмүүст хүргэ.
Өнөөдрийн энэ хэвлэлийн бага хурлыг банкны бүх системийнхэн харж байгаа гэж бодож байна. Банкныхаан, хадгаламж зээлийн хоршооныхоон, ББСБ-ынхаан та бүхэн иргэдэд битгий хүндрэл чирэгдэл үүсгээрэй.
Иргэд авсан зээлийнхээ төлөлтийг хойшлуулъя гэвэл 2021 оны долдугаар сарын 01-нийг хүртэл ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр хойшлуулж өгөөрэй гэдгийг анхааруулж хэлье” гэв.