ОХУ-ын Сибирьт төв зам дагуу цуварч байрласан араг яснууд олджээ. Албаны хүмүүс мөрдөгчдийг томилон хүний араг яс хэрхэн зам татуулан гээгдсэн байгааг тогтоохоор ажиллаж байна. Уг газар Эрхүү хотын ойролцоо Киренскэд байдаг ажээ.
Анхан шатны дүгнэлтээр эдгээр араг яснууд зуун жилийн өмнө элсэнд булагдсан байж магадгүй. Одоо мэдэгдэж байгаагаар замын хажуугаас олдсон гурван хүний ясыг шинжлэхэд 1917-1922 оны хооронд иргэний дайны үед амьдарч байгаад алагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ.
Уг зураг олон нийтийн цахим сүлжээнд анхлан тархсан бөгөөд оршин суугчид ойролцоо байдаг оршуулгын газраас орж ирсэн байж магадгүй хэмээн ярьжээ. Элстэй холилдож зам даган хаягдсан араг яснуудыг барилгын ажлын үеэр олсон байна. Цогцоснуудыг олсны дараа барилгын ажлыг зогсоожээ.
Одоогоос зургаан жилийн өмнө Курск мужаас Улаан армид байсан 10 орчим цэргийн цогцсыг олж байсан удаатай. Мөн 2018 онд Латви улсаас 150 хүний цогцсыг барилгын ажилчид олж байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.