ЭМЯ-ны ээлжит 11:00 цагийн мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 456 мянган хүн шинээр халдвар авсан байна. Манай улсын хувьд нийт коронавирусийн батлагдсан тохиолдол 455 болоод байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулбал 21 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Тодруулбал, халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газарт кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ингэж өвчлөл бүртгэгдэж байгаа энэ үед иргэд гэртээ хүн хоорондын зай барих, гадуур гарахдаа сонор сэрэмжтэй, эв нэмэгдэлтэй байх шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 9200 гаруй хүнд түргэвчилсэн тестээр оношилсон. Нэгэнт кластер тохиолдол бүртгэгдэж байгаа тохоилдол бид бүхэн бүгдээрээ коронавирусийн халдвар авах эрсдэлтэй" гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхээд 20 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Улаанбаатарын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Энэ голомтын нийт батлагдсан тохиолдол 15 боллоо. Хоёрдогч хавьтлын 3710 хүнийг шинжилгээнд хамруулсан, коронавирус илрээгүй байна.
Сэлэнгийн голомтод 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр зургаан хүнээс коронавирус илэрч, энэ голомтын нийт тохиолдол 10 боллоо. Төмөр зам дагуу төв суурин газарт тандалт хийхэд Говьсүмбэрт 1 тохиолдлоос коронавирус илэрлээ. Мөн Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын тоо гурваар нэмэгджээ.
Энэ талаар А.Амбасэлмаа эмчээс нэмж тодруулахад "Дотоодын халдварыг Улаанбаатар хот болон төмөр зам дагасан гэсэн хоёр том голомтоос халдварлаж байна гэж үзэж байгаа. Эдгээр хоёр голомтоос одоогоор нийт 30 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 16 нь өчигдөр батлагдсан тохиолдлууд байна. ХӨСҮТ-ийн эмч ажилтан болон Энхсаран сувиллын батлагдсан тохиолдлыг эдгээр хоёр голомтын 30 тохиолдолд оруулж тооцохгүй байгаа" гэлээ.
Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455, боллоо. ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байгааг хэллээ.
Ийнхүү Монгол Улсын дотоодын голомтолсон халдварын тоо 30 болж байна. Үүнийг задалбал: