СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп Дотоодын аюулгүй байдлын албаны ажилтныг халав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд суух хугацаа хоёр сар орчим үлдсэн. Тэрээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй ч ялагдал хүлээснийхээ дараа Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг албан үүргээс нь чөлөөлсөн. Тэгвэл энэ удаа Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах албаны өндөр дээд албан тушаалтанг ажлаас нь халсан гэдгээ  мэдэгджээ. Түүнийг сонгогчдын саналыг луйвардсан хэрэгт оролцсон хэмээн Ерөнхийлөгч буруутгасан байна.

Дональд Трамп өөрийн Твиттер хуудсандаа энэ тухай мэдээлжээ. Крис Кребс нь Цахим аюулгүй байдал, Дэд бүтцийн аюулгүй байдлыг хамгаалах агентлагийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр Трампын дайралтыг ор үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн. Кребс “сонгуулийн санал хураалтын тогтолцоо устсан болон саналын тоог алдсан, сольсон зэрэг үйлдэл гарсан гэдэг нь ямар ч баримт нотолгоогүй” гэжээ.

. Сонгуульд ялагдал хүлээсэндээ Трамп эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгаж байгаа бололтой.

Сонгуулийн явцад Ерөнхийлөгч Трамп шуудангаар санал авч буй явдлыг хурцаар шүүмжлэн, алдаа мадагтай явагдсан гэсэн буруутгалыг Кребс үгүйсгэж байсан юм. Кребс сонгуулийн үеэр орон нутаг, мужийн захиргааны удирдлагуудтай хамтран цахим аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээж ажиллажээ.

Цахим аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагаас иргэдийн саналд хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн аюулгүй, хөндлөнгийн оролцоогүй санал хураалт болсон гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.