СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-11-18

Хувийн хэвшлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газарт хүргүүлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар хотын худалдааны танхим, Гүйцэтгэх захирлуудын клуб, Монголын бизнесийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх санал: 

Юуны түрүүнд улс орныг цочирдуулж, урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөл байдал үүсч, бүх нийтийн хөл хорио тогтоож, онцгой байдлаар ажиллаж байгаа та бүхэнд нийт гишүүд, хувийн хэвшлийнхний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. КОВИД-19 Монгол Улсын дотоодод халдварлаж, хүн ардыг заналхийлж байгаа энэ үед Засгийн Газраас хөл хорио тогтоон, зохион байгуулалттайгаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйтай холбогдуулан бизнес эрхлэгч, ажил олгогчдын зүгээс тодорхой саналуудыг хүргүүлж байна.

. Бизнес зогссоноор цалин зогсож, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтож, эргээд худалдан авах чадвар үгүй болсноор бизнесийн борлуулалт үгүй болно. Үүнээс шалтгаалан улсын төсөвт төлдөг татвар, хураамжаа бид төлөх боломжгүй болсноор төрийн ажил үйлчилгээ удаашрах, зогсох, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж тавигдах боломжгүй болж, эргээд бизнесийн борлуулалтанд нөлөөлдөг гамшгийн гинжин урвал эхлэх нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс бид шинээр үүсээд буй эгзэгтэй энэ нөхцөлд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулахгүй, бизнес эрхлэлтийг тогтвортой байлгах замаар олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалж байх зорилгоор дараах тодорхой саналуудыг хүргүүлж байна. Үүнд:

- Улсын Онцгой Комиссын дэргэд хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий , батлах, хэрэгжүүлэхдээ энэ зөвлөлийн санал, дэмжлэгийг авдаг болох.

- Хөл хорионы дэглэмийн үед аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой стандартын дагуу явуулах боломжийг гаргаж өгөн цаашид ч хөл хөдөлгөөнийг бүрэн хаахаасаа илүүтэй энэхүү стандартынхаа дагуу ажиллах өргөн боломжийг нээлттэй байлгах.

- Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлого буурсантай холбоотойгоор банкны зээлийн төлбөрийг төлөх хугацаа, хэмжээ, зээлийн хүүний төлбөр зэрэгт хөнгөлөлт үзүүлэх, тодорхой журмын дагуу хөнгөлөлт үзүүлж, дэмжих.

- , эсвэл (2) түрээслүүлж байгаа ажлын байрны ус, дулаан, цахилгааны төлбөрийг төсвөөс нэг удаа хөнгөлж өгөн тэр хэмжээгээр түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэхийг даалгах.

- Бүх төрлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн газрын тогтмол зардал болох цахилгаан эрчим хүч, ус, дулааны зардлын тодорхой хувийг хөнгөлөх.

- Ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдын цалингийн 50-60 хувийг цар тахлын халдвар зогсох хүртэл улсын төсвөөс олгох.

- .

- Өнөөдрийг хүртэл үүсээд байгаа бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг 6 сараар хойшлуулах, торгууль, анз тооцож суутгахыг зогсоох.

- . Энэ ажилд мэргэжлийн холбоод, танхимыг татан оролцуулах.

- Хөрөнгө оруулалтаа босгон үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай том, жижиг төслүүдийг тодорхой стандартын шаардлагыг хангуулан ажлыг нь эхлүүлэх

Урт хугацаанд эдийн засаг, бизнесийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүнд:

- Монгол банкны бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшилд олгох арилжааны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх уян хатан тогтолцоог яаралтай бүрдүүлэн хэрэгжүүлэх.

- .

- Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цаашид зогсоохгүй байх зорилгоор хэрэгжүүлж байгаа өнөөгийн дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, зогсоохгүй байх.

- Томоохон татвар төлөгчид болох уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүд дээр ажиллах цөөн тооны өндөр зэрэглэлийн гадаадын мэргэжилтнүүдийг хөл хорионы өнөөгийн хэрэгжиж буй дэглэмийн дагуу улсын хилээр нэвтрүүлж оруулж ирүүлэх дэглэмийг үргэлжлүүлэх.

- Төрийн худалдан авалтын бодлогоор дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ихээр худалдан авах, төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдсан үр ашиг муутай, . Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид бид улс оронд нүүрлээд байгаа цар тахлын аюултай тэмцэх, зогсооход бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Улаанбаатар хотын удалдааны танхим, Гүйцэтгэх захирлуудын клуб (CEO Club), Монголын бизнесийн зөвлөл (BCM)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.