Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан хуралдаж, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийнТандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: УБ хотод 11 дүгээр сарын 10-нд анхны Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдэж, тэр хүний ойр тойрны хавьтлыг эрчимтэй судалж, 100 хувь илрүүлж шинжилгээнд хамрууллаа. Гурван удаагийн давтан шинжилгээ хийх явцад УБ хотод бүртгэгдсэн багц өвчлөлийн дотор батлагдсан тохиолдол арав байна. Эдгээр хүмүүс бүгд ойр тойрны хүмүүс. Хоёрдогч хавьтал нь 5600 хүн байсныг бүгдийг нь шинжилгээнд хамруулсан ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Энэ явцад цаг хугацааны хувьд зэрэгцэн Сэлэнгэ аймагт голомтолсон өвчлөл гарч дөрвөн батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнийг "Аймгийн голомтот багц халдвар" гэж үзнэ. Кластер өвчлөлөөс улбаалан төмөр зам дагасан өвчлөл Дархан-Уул аймагт бүртгэгдсэн. Энэ хоёр тохиолдол нь ОХУ-аас орж ирж байгаа ачаа тээврийг дагаж орж ирсэн байх магадлалтай. Тир машины жолоочоос халдвар эхэлсэн гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, манай улсад хоёр багц халдвар гарлаа. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын бүх хүн амыг шинжилгээнд хамруулна. Өргөн бүрэлдэхүүнтэй баг тэнд ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Сэлэнгэ аймагт кластер өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн төвийн 22 500 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тэнд бүрэн хатуу хөл хорио тогтоосон. Эрүүл мэндийн байгууллагаас хоёр лаборатори гарч ажиллаж байна. Дархан-Уул аймагт нэг батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Урьд шөнийн 00:00 цагаас эхлэн тус аймагт 0 зогсолт хийсэн. 88 000 хүн амтайгаас 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн.
-Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо ирэх хүсэлтийг маш ихээр ирүүлж байна. Тусгай үүргийн нислэг зогссон. Хүнд байдалд байгаа иргэдээ яах вэ?
-Судалж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Эх орондоо буцах хүсэлтэй 3800 иргэн бий. 3200 нь БНСУ-аас бусад нь өөр улсуудаас ирэхээр байгаа.
-Банкууд хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
-Одоогоор ажиллаж эхлээгүй байна. Зарим банк тусгай өрөө гарган ажиллах хүсэлт гаргасан. Монгол банкны шийдэх асуудал.
-Хүүхдийн мөнгөө картаар авдаггүй, апп ашиглаж мэдэхгүй хүмүүс их бий. Тэд хаана очиж хүүхдийн мөнгөө авах вэ?
-1,2 сая хүүхдийн мөнгийг бүгд шахуу дансаар авдаг. Мэдээлэл авч байгаа байх.
-Оюутнуудыг шинжилгээ өгч сургууль руугаа цахимаар хариугаа явуул гэсэн даалгавар өгчээ. Хэрэв хариугаа өгөхгүй бол сургуулиас нь хөөнө гэж жишээ нь МУБИС хэлжээ?
-11 цэг дээр харьяаллын дагуу очиж шинжилгээ өгнө. Нэмээд долоон цэг нээсэн. Оюутан сурагчид хоорондын зайгаа бариад шинжилгээ өгч болно. Мөн ХӨСҮТ дээр шинжилгээ өгч болно.
-Зуслан руу явж болох уу, болохгүй юу?
-Тухайн дүүрэгтээ амьдардаг иргэн зуслангийн бүсэд орж гарах нь нээлттэй. Гэхдээ 100 хувь нээлттэй гэж хэлж болохгүй. Нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна.
-Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хир байгаа вэ?
-Анхны сэжигтэй тохиолдлын хавьтлыг илрүүлэхийн тулд зарим хавьтлын явсан зам мөрийг зарласан. Шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлын явсан зам мөрийг цаашид ч зарлана. УБ хотын багц тохиолдолыг ийм ажил хийсний үндсэн дээр илрүүлж чадсан. Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдол төмөр зам дагасан л халдвар байх магадлалтай. Тээврийн жолооч, бараа бүтээгдэхүүн авдаг барьдагтай холбоотой. Сэлэнгэ, Дарханыг төмөр зам дагасан багц голомт гэж үзэж байгаа. Хэнтий аймгийн 10 тохиолдол сөрөг гарсан.
Сэлэнгэ аймгийн нөхцөл байдал гэвэл ихэнх хүмүүс нь хоорондоо хамааралтай, голомт бөөгнөрсөн байх магадлал харагдаж байгаа. Түргэвчилсэн тест тавьж байгаа. Тэндээс эерэг хариу гарвал тусгаарлаж ПСР тавьж байгаа. Хавьтлыг аль болох богино хугацаанд барьж авахын тулд ийм ажиллагаа хийж байна.
Төмөр зам, хойд хөрш, ачаа тээвэртэй холбоотой хүн өөрийгөө сэжигтэй гэж үзвэл 18 оношилгооны цэгт хандаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэлэнгэд ажиллаж байгаа албан хаагчдад хангамж ариутгал сайн хангагдаж байгаа юу