СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-17

ХЭҮК-ын шинэ гишүүд маргаашнаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүн болох Х.Мөнхзул, Д.Сүнжид, Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд нар маргааш өглөөнөөс эхлэн ажлаа хүлээн авч, албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу дээрх хүмүүс Үндсэн хуульд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх ёстой боловч ковид-19 өвчин дотоодод тархсаны улмаас тангараг өргөх ёслолын тов гарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар арваннэгдүгээр сарын 06-ны өдөр ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, Х.Мөнхзул, Д.Сүнжид, Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд нарыг томилж, П.Оюунчимэг, Н.Ганбаяр нарыг чөлөөлөх тогтоол баталсан боловч шинэ гишүүд 12 хоногийн дараа албан ёсоор ажилдаа орохоор болжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.