Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдтой ярилцлаа. Хөл хорионы хатуу дэглэмийн үед ТЦА-ны 2000 алба хаагч 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:
-УОК-оос зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэх болон ажлын газрын тодорхойлолтоо үзүүлэн ажилдаа ирж, очиж байгаа. Бусад албан байгууллага, хувь хүний хөдөлгөөнийг хориглосон. Ажил явдал ч юм уу, дэлгүүр хоршоо, эмийн сан орох үед халдвар хамгаалалтын дэглэмээ сахиж, амны хаалт, бээлий өмсөж үйлчлүүлэх хэрэгтэй.
Иргэдэд анхааруулж хэлсээр байтал чөлөөтэй зорчиж байна. Битгий хөдөлгөөнд оролцооч ээ. Өнөө маргаашдаа тэвчвэл ирээдүйд тайван амгалан зорчино шүү дээ.
-Өнгөрсөн гурав хоногийн хэрэг зөрчлийн мэдээллийг өгнө үү?
-Сүүлийн гурав хоногт 25-55 зам тээврийн осол бүртгэгдсэн. Энэ нь хөл хорионоос өмнөх үед өдөрт 250-400 хэрэг зөрчил, хоногт нэг хүний амь нас хохирдогтой харьцуулахад эрс буурсан. Мэдээж энэ нь зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.