Дархан хотод худалдаа үйлчилгээний ажил эрхэлдэг байсан иргэнээс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор урьд шөнийн 00 цагаас эхлэн тус хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа билээ.
88,000 хүн амтай Дархан хотын иргэд улсын онцгой комиссоос тогтоосон дэглэм журмыг чанд мөрдөж, гудамж талбайд нь нэг ч хүн амьтан байхгүй болсныг та бүхэн дээрх бичлэгээс харж болно.
Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагч, эмч нараас бүрдсэн баг яг одоо Дархан хотод илэрсэн коронавирусийн голомтыг олж тогтоох, коронавирусийн халдвар авсан иргэнтэй шууд харьцсан хавьтагч нарыг олж илрүүлэх, тэднийг шинжилгээнд хамруулах ажлыг яг одоо эрчимтэй хийж байгаа гэдгийг УОК өнөөдөр 14.00 цагаас мэдээлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.