МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа
-“Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй дэлхийн хэдхэн орны нэг” гэж дарга даамлууд ярьж байсан. Гэтэл бид “Ковид-19”-ийн тархалтыг дэндүү хэнэггүй, хариуцлагагүйн улмаас дотооддоо алдчихлаа. Байдал маш хүндэрч эхэллээ. Яг одоо эдийн засгийн ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та харж байна вэ?
-Дэлхийд "Ковид-19" тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнх улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан.
Таны асуултад шууд хариулахад одоо 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдахаар төлөвлөгдөж байгаа улсын нэгдсэн төсвийн төслийн хуулийг түр хойшлуулж, улмаар анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд байна. Үүнд 2021 оны төсвийг ямар ч алдагдалгүйгээр батлах, улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогын 50 хувьд багтаах, төсвийн онц хэрэггүй хөрөнгө оруулалтыг зогсоох, улсын нэгдсэн төсвийг есөн их наядад багтааж батлах шаардлагатай байна. Сонгуульд зориулсан 2020 оны төсөв шиг зүйл баталж огт болохгүй.
-Мөн таны хувьд Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-2021 оны төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбар нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх, боловсрол эрүүл мэндийг цахимжуулахад л зарцуулах ёстой. Монгол Улсад гуравдугаар сараас хойш авсан арга хэмжээ нь эдийн засгийн нэгдсэн удирдлагагүйг харуулж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулж улсын өр зээлийн эрсдэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн бодлогыг нэгдсэн нэг удирдлагаар хангах хэрэгтэй. Зөвхөн сангийн яамны толгойгоор яваад байж болохгүй байгаа нь харагдаад байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах, Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг та амь аргацаасан, олны нүдийг хуурсан гэж үзээд байгаа бололтой. Монголын төр энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ цалингийн 50 хувийг өгөх ёстой гэж үзээд байгаа?
-Нийтдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянган аж ахуйн нэгж нь төрийн 200 мянган албан хаагчаас гадна 770 мянган ажилтны цалинг олгож байгаа, 176 мянган малчин, 80 мянган тариаланч байгаа эдгээр хүмүүст төр ажилгүйдлийн даатгалаар дамжуулж сар бүр цалингийн 40-50 хувийг ойрын зургаан сард өгөх хэрэгтэй байна. Сард ойролцоогоор 380 тэрбум төгрөг, зургаан сардаа хоёр их наяд төгрөг хэрэгтэй байна.
Үүнийг 2021 оны төсөвт суулгах, мөн Монголбанкинд хөдөлмөрийн яам бонд босгох замаар санхүүжилт хийж болно. Гол шалтгаан нь хөдөлмөрийн хамт олныг тараахгүй, компаниудыг дампууруулахгүй авч үлдэх нь төрийн үүрэг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоол, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан улсын их хуулийн өөрчлөлтүүд хоорондоо зөрж байгаа нь ямар хэмжээнд шийдвэр гаргасныг тодорхой харуулж байна.
-Яг өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдалтай байна. Хувийн хэвшил, аж ахуй эрхэлж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл юу байна. Тэд цаашид юунд найдах вэ?
-Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчид эцсээ хүртэл тэмцэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс янз бүрийн шалгалтаар жаахан хөдөлж байгаа бизнес эрхлэгчдийгээ дарамталж байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оноос хойш дөрвөн жил хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг энхийн цагт хангуулж ажиллаж чадаагүй мөртлөө одоо энэ хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын хэдэн агентууд нь сүржигнэн торгож , шийтгэж байна. Зүйрлэвэл “Сэрэлт” кинон дээр гардаг гэзэг тайрах үйл явц өрнөөд байна даа. Өөр нэг жишээ, өнөөдөрхөн хүнс үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа жишээ, 2015 оны НӨАТ-ын хуулийн дагуу малчин, тариаланчдаас авч байгаа мах, улаан буудайнд НӨАТ-ын хасалт шингэсэн гэж үздэг. Энэ хуулийн заалтыг гуйвуулж 2019 оны түүхий эдийн НӨАТ-ыг нөхөж авна гэж байгаа нь маш харгис үйлдэл гэж харж байна.
Сангийн яам, татварын байгууллага нь мал мах авахад малчдаас баримт хэвлэж өгдөг тогтолцоог өнөөдрийг хүртэл бий болгож чадсан бил үү? Хавар гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 132 тэрбум төгрөгийг тариаланчдад өгнө гээд маш их талбайд төмс, хүнсний ногоо тариулсан, өнөөдөр тэр тариаланчдад зээл нь ч ирээгүй, илүү гарсан ногоогоо тэд борлуулж чадаагүй бүгд дампуурч байна. Засгийн газар ингэж ард түмнээ хууран мэхэлж болохгүй. Бас ноолуурын асуудал юу боллоо доо.
-Ковидын цар тахал хэрхэн үргэлжлэхийг бид үнэндээ таашгүй. Аюултай л зураг харагдаад байгаа . Монголчууд бид эдийн засгийн хувьд ямар санаа бодолтой явбал энэ том аюул, шуургыг давж гарах вэ. Коронаг дотооддоо алдчихлаа гээд амьдрал зогсохгүй нь мэдээж?
-Амьдрал үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ Корона вирустэй зэрэгцээд бараг жил болж байна. Корона вирустэй зэрэгцэн амьдарч байгаа орнуудын эдийн засгийн нийгэм, эрүүл мэндэд хэрэглэж байгаа аргуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь мал, малчин хоёр л Монголыг аварна.
-Мах, гурил байхад монголчууд хэсэгтээ л явна гэдэг. Мэдээж гаднаас гуйхгүй болох л байх . Гэхдээ зөвхөн мах гурилдаа найдаад суух уу, цаашид яах вэ. Яг бодит амьдралыг нэртэй эдийн засагчийн хувьд хэрхэн харж дүгнэж байна?
-1990-1992, 1997, 2009, 2013-2017 онд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан сэтгэгч, суу заль, арга сүйхээтэй өмнөх Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй. Заримых нь сэтгэлгээ, оюун ухаан хэрэгтэй байгаа учир шоронгоос ч болсон дуудах хэрэгтэй.
Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна. Энэ хүмүүс эдийн засгийг хямралаас гаргаад зогсоогүй бүр системийн өөрчлөлт хийсэн УРЧУУД. Ковидын дараа системийн өөрчлөлт зайлшгүй шаардагдах тул сэтгэж чаддаг хүмүүс л монголчуудад хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Санал 1байнаа. Энэ ман намынханд авах юм алгаа
Сэтгэл зүрхгүй эх орон ард түмнээс урвасан луйварчин ялтангуудаар короногийн үёд яах нь вэ хөө Эднүүсээс хамаагүй илүү залуус халх монголд зөндөө байгаа.Хэрэггүй хэрэггүй ёстой хэрэггүй ялаа эдэлж гэмшиж ухаарах ёстой.
Ёстой үнэн.Ерөнхий сайд Бямбасүрэнгийн шилжилтийн үеийн шийдлүүд, Энхсайханы реформ, Баярын Оюутолгой, Ж.Эрдэнэбатын эдийн засгийн хямралын үед ОУВС-н хөтөлбөрт оруулж, эдийн засгийг тогтворжуулсан зэрэг ажлууд яалт ч үгүй түүхэнд үлдэнэ.Энэ Попууд улс орныг минь сүйдэллээ.Бэлэн ам шалдан гуя
Улс орноо Хятадад худалдсан Энхсайхан, Баярцогт мэтийн хятадын эрлийзүүдыг ахиж сонговол ёстой тэнэг юм болно шү.
zuv heljee edin zasgin bodlogo gj zugeer tseejni pangaar hiideg zuil bish shude
зөв л хэлсэн байна шүү дээ эдийн засгийн бодлого гэж зүгээр нэг цээжний пангаар хийдэг юм биш шүү дээ ийм хөгийн төсөв баталчаад сууж байдаг маанаг юинууд бол чадахгүэ
Үнэн шүү
yuhuuueee dahij ulsiin mungu hulgailahiin nemer
Ediin zasagchid iim yed l zov shiidel helne dee sanal neg bna
Боловсролгүй сэтгэлгүй хүн сүгнүшд ажиллау шийдвэр гаргаж байна Бөх цэрэг Ямар улсууд дээхнэ үед цэрэгт явдаг эсвэл бөх болддог байв
Хайран оюун ухааныг шоронд хорьж байхаар одоо гаргаж ашиглах хэрэгтэй, тэд эрх мэдэлгүй бодхлор л буруутан болсон, одоогийн засагт гэмт хэрэгтэнгүүд цөөнгүй бий шүү.
Наадуул чинь өөртөө ашигтай л юм хийнэ юун улс орон
Санал нэг байгаа. Энэ хэцүү үед цэргийн хүн биш эдийн засаг мэддэг хүн л хэрэгтэй. Нээрээл бүгд улс орныг хүнд үеүүдэд реформ хийж оновчтой нүүдэл хийж байсан хүмүүс санаа оноог нь аваад хямрлаасаа гармаар бна.Ж.Эрлэнэбат гэхэд л Монгол улсыг 2016 онд эдийн засагын бараг хасах байхад аваад 5,6 хувьтай Уханд өгч байсанг санаж бна.
Шоронд байгаа хүмүүсийг гаргаж аваад эдийн засгийг сайруулах хэрэгүй байхаа гэхдээ энэ их эрх мэдэл байхад эдийн засагаа буруу замаар будилаантуулж яваа нь үнэн эрх мэндэлдээ хэтэрхий их мансуурч ямарч хүний үг сонсохоо байхаар аяуултай байдаг юм байна
Эдийн засгаа бүр нэг мөсөн самруулах нь уу?эрүүл үү.согтуу юу
Хамгиин сайн ажилласан сайдууд тэднии ажлиин үр дүнг одоо хүртэж бна шүү ? Энэ 2 сонгуулиин засаг тун муу ажиласны үр дүнг бид одоо сайн мэдэж бна шүү ? Хүрэлсүх сайд батлан хамгаалахын сайд байсан дээр бсан юм биш үү?
Юу яриад байгаан. Монгол эх оронд минь эд нараас өөр. Сайн. Чадвартай. Эдийн засагч удирдагч аавын хүү байхгүй л гэж битгий хэлээрэй.
Урбанёк руу заилдаа идэж уух ажил
Unen shuu uhaantai humuus heregtei bnaa
Zuw3...!!!!!!!
Zuv.
эдгээр нь бүгд үеэ өнгөрөөсөн чадваргүй тэнэгүүд лхагважав та кодны мөнгииг 150000төг болгож үйлдвэрлэгч нарыг шулж байна ажилчины соёлын ордонд тэд байдаг доржханд тэргүүтэй ХҮН шиг намыг засагт гаргая