Сибирийн хүрээлэн буй орчныг хамгаалагч баривчлагдсан талаар даваа гарагт мэдээлжээ. Түүнийг хонин сүргийн хамгийн эртний өвөг аргалийг хууль бусаар агнахыг оролдсон гэж буруутгажээ.
Орос, Монгол, Казакстан гурван улсын хил дээр байдаг Сайлюгемский үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс бүлэг анчдыг өнгөрсөн амралтын өдрүүдэд барьж захиргааны хариуцлага тооцсон гэжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд аргаль төдийгүй, цасны ирвэс нутагшсан байдаг тул онцгой хамгаалалттай бүс нутаг юм.
Хууль бус анчид янгир агнахаар энд ирсэн гэж хэлсэн боловч Сайлюгемскийд туурайтан ан амьтдаас янгир огт байдаггүй ба аргаль л байдаг гэдгийг байгаль орчныг хамгаалагчид, нутгийн оршин суугчид тайлбарласан байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд байгаа С.Эрмен гэгч нь орон нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагын тэргүүн бөгөөд Алтайн бүс нутгийг хамгаалдаг сайн дурынхны нэг ажээ. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн 70,000 ам.долларын буцалтгүй тусламжааар Сибирийн заар буга, бусад хууль бус анд өртөх эрсдэлтэй ан амьтдыг хамгаалах үүрэг хүлээсэн байжээ.
Тэрээр Москвад бизнес эрхэлдэг эрхэмтэй хамт явж байгаад баригдсан ч зөвхөн жуулчны аялал хийж байсан хэмээн өөрийгөө хамгаалжээ. Сайлюгемскийд 1,400 орчим аргаль нутагшиж үлдсэн гэсэн судалгаа бий.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.