Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын хэлтсийн дарга Н.Өлзийхутагтай ярилцлаа. Учир нь сүүлийн гурав хоногийн байдлаар хүүхэд хүчирхийллийн 108 тусгай дугаарт 400 орчим дуудлага иржээ.
Н.Өлзийхутаг:
-Сүүлийн гурав хоногт 108 дугаарын утсанд 400 орчим дуудлага ирлээ. Улаанбаатар хотын захын дүүргүүдэд амьдарч буй гэр бүл, хүүхдүүдийн хувьд байдал хүнд байна. Хүнс хомсодсон, хүүхэд үл хайхрагдсан, хүчирхийллийн зөвлөгөө мэдээлэл авчээ.
Бид чат ботыг 24 цагаар ажиллуулж байна. Чат ботод мэргэжлийн найман сэтгэлзүйч ажиллаж байна. Хүүхдүүд хандаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө мэдээлэл авах боломж нээлттэй байгаа шүү.
Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын 32 байранд 118 хүүхэд аюулгүй байрлаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.