СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-17

Япон улс руу зорчих гэж байсан иргэд УОК-т хандан хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголын талаас Япон улс руу энэ сарын 25-ны өдөр зорчих гэж байсан зорчигчдоос Улсын онцгой комисст хандан хүсэлт гаргажээ

Тус нислэг 11 дүгээр сард үйлдэгдэх хуваарьт нислэгт багтсан байсан хэдий ч хатуу хөл хорионы улмаас тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байгаа билээ.

Уг хүсэлтэд: 

Улаанбаатар-Токио чиглэлийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн тусгай үүргийн нислэгт зорчихоор бүртгүүлсэн иргэд бид улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас тусгай үүргийн нислэг хойшилсныг гүнээ хүндэтгэн ойлгож байна.

Гэвч бид энэ оны хоёрдугаар сараас хойш Япон улс руу явахаар төлөвлөж, бүх ажил төрлөө зохицуулж, боломжит нислэгийн бүртгэл бүрийг удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээж өнөөдрийг хүрсэн боловч нислэг маань цуцлагдлаа. Энэ хирээр хичээл сургууль, гэрээт ажил, хугацаа маань хойшлогдож, бид санхүү болоод сэтгэл санааны маш хүнд байдалд ороод байгааг ойлгон хүлээн авна уу.

Иймд асуудлыг аль болох бидний талд нааштайгаар шийдвэрлэнэ үү хэмээн хүсч байна.

Учир нь Япон улсын гаднаас хүн хүлээн авах нөхцөлд тусгаснаар халдварын тархалт байхгүй болон хамгийн бага тархалттай 10 орныг сонгон авахад манай улс багтсан билээ. Бидний хувьд энэ сардаа багтаж тус улсыг зорихгүй л бол Монгол Улсад гарч буй өнөөгийн нөхцөл байдал  хүндэрсэн тохиолдолд биднийг хүлээн авахгүй байх эрсдэл үүсч мэдэхээр байна. 

11 дүгээр сард төлөвлөж байсан тусгай үүргийн онгоцыг Улаанбаатар-Токио чиглэлд нэг талдаа иргэдийг зорчуулж, нөгөө талдаа эм эмнэлэгийн хэрэгсэл тээвэрлэх чиглэлээр нислэг үйлдэх боломжийг гаргаж өгнө үү хэмээн хүсч байна. Бидний дунд COVID-19-ийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан гуравдагч орон луу транзитаар нисэхээр төлөвлөж, хатуу нөхцөлтэй тийз захиалсан, буцаалт хийх боломжгүй тодорхой хүмүүс байгаа тул энэ сарын 25-ны нэг талт нислэгийг үйлдэж өгөх боломжийг судалж, хариу илгээнэ үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Хэрэв уг нислэг үйлдэгдвэл бид бүгд иргэн хүнийхээ үүргийн хүрээнд халдвар хамгааллын горимоо хатуу чанд сахиж, ар гэр, бусад хүнээр гаргуулж олон хүн бөөгнөрүүлэхгүйгээр зөвхөн өөрийн биеэр очих болно гэдгээ амлаж байна.
Хүндэтгэсэн, 11 дүгээр сарын 25-ны Улаанбаатар-Токио чиглэлийн нийт зорчигчид гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.212.118.249

Ontsgoi nohtsol baidliig oilgoj bna.Ghdee Ypon ulsad surah bolon ajillahaar bvh zowshoorol viz ni garaad 2saraas hoish nisleg hvleegeed hamag orlogo ediin zasgiin huwid zogsongo bgaa hvmvvs tend hicheel ehelchihsen uchir end hotsorch bgaa hvmvvs bolon yponoor damjin niseh tiizee tsaad tiizee butsaah bolomjgvi hvmvvst ene shiidwer setgel sanaani bolon ediin zasgiin huwid hvndeer noloolj bna.Iimd bidnii tald shiidwerleed ogno vv.

badmaa
4 жилийн өмнө
202.9.40.20

Улсын онцгой комисст хүсэлт гаргах нь: Улаанбаатар-Токио чиглэлийн 11-р сарын 25-ны өдрийн тусгай үүргийн нислэгт зорчигчоор бүртгүүлсэн япон явах хүсэлтэй иргэд бид улс оронд онцгой нөхцөл байдал үүссэнээс тусгай үүргийн онгоцуудын нислэгт хувиарийг хойшлуулсаныг гүнээ хүндэтгэж бас ойлгож байна. Гэвч бид 2020 оны 2-р сараас хойш Япон улс руу явж чадалгүй, боломжит нислэгийн бүртгэл хүлээн удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээлгийн байдалтай байсаар өнөөг хүрсэн боловч нислэг маань цуцлагдлаа. Бидний хичээл сургууль, гэрээт ажил, гэр бүл, цаг хугацаа хойшлогдон бидний зүгээс санхүү болоод сэтгэл санааны маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгааг ойлгон бидний талд асуудлыг шийдвэрлэнэ үү хэмээн хүсч байна. Япон улс анх гаднаас хүн хүлээн авах нөхцөлд халдварын тархалт байхгүй болон хамгийн бага тархалттай 10-н орныг сонгон авч түүнд нь бид багтсан билээ. 11-р сарын 25-нд явах боломж гарахгүй л бол Манай улсад гарч буй өнөөгийн нөхцөл байдал, хүн амын тоонд харьцуулан авч үзвэл биднийг хүлээж авахгүй байх эрсдэл ч үүсэх магадлалтайг та бүхэн бас тунгаан хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Дээрх тусгай үүргийн онгоцыг энэ сарын 13-ны нислэг шиг Улаанбаатар-Токио чиглэлд нэг талдаа иргэдийг зорчуулж нислэг үйлдэх боломжийг гаргаж өгнө үү хэмээн хүсч байна. Мөн МИАТ ХК-аас анхлан мэдээлэхдээ билетний үнэ өндөр байгаа шалтгаан нь наашаа ирэх нислэгт зорчигч авахгүй учраас хэмээн мэдээллэж байсан тул 25нд зорчих зорчигчид бид Улаанбаатар-с Токио чиглэлд зөвхөн гадагшаа чиглэлтэй нислэг гарна гэдэгт маш ихээр найдан ийнхүү өргөдөлийг гаргаж байна. Түүнчлэн бидний дунд 3дагч орон луу транзит билеттэй, COVID-19-н онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хатуу нөхцөлтэй тийз захиалж буцаалт хийх боломжгүй тодорхой хүмүүс байгаа тул 25ний нэг талт нислэгийг үйлдэж өгөх боломжийг судалж хариу илгээнэ үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Нислэг үйлдэгдвэл "Бид бүгд иргэн хүнийхээ үүргийн хүрээнд халдвар хамгааллын горимоо хатуу чанд сахиж, ар гэр, бусад хүнээр гаргуулж олон хүн бөөгнөрүүлэхгүйгээр, зөвхөн өөрийн биеэр очих болно. " гэдгээ амлаж байна. Хүндэтгэсэн: 11 сарын 25-ны Улаанбаатар-Токио чиглэлийн нийт зорчигчид.

Zocin
4 жилийн өмнө
202.9.40.123

Ymr yponos hun avchirah gj bga bishde, endees yvuulahad yachad bdg ym

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.181

Tusgai uurgiin ongots gj nerleed nisleg uildej baigaa bol nisleguudee bugdiig n hiih hergeteishdee. Engiin nisleguudig zogsoson bol humuus hel am hiihgui bh. UOK shiidwer gargachad butsaaj tsutsaldgaa bolimoor Yuma.

Zochin
4 жилийн өмнө
66.181.180.19

Yumii tuld Tusgai misled bilee dee. Yavuulah l heregtei shde

Nomin
4 жилийн өмнө
203.91.115.54

tusgai vvrgiin nislegeee hiigeechee. yunii tuld tusgai vvreg bilee de.

Bymbaa
4 жилийн өмнө
203.140.149.213

Eviidee mnii mongolchuud ymar jargah gej yvaa bishdee shiideed uguusei

orkhon
4 жилийн өмнө
202.9.40.58

tiim shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.