СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-17

LIVE: Л.Эрдэнэчулуун: НМХГ-аас 17-18 мянган ААН-д хяналт, шалгалт хийж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийт 10 гаруй чиглэлээр 17-18 мянган аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийж ажиллаж байгааг танилцууллаа. 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

-Нийлэлийн мэргэжлийн хяналтаас 536 байцаагч Улаанбаатарын хэмжээнд нийт 10 гаруй чиглэлээр хяналт, шалгалт хийж байна.

Агаарын бохирдол, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эмийн сан, ундны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн 654 гаруй, хүнсний худалдааны 5700, хоол үйлдвэрийн 4200, хүнсний үйлдвэрийн 509, газрын тос шингэрүүлэх шатдаг хий, цахилгаан дулаан, эрчим хүч, ус хангамж, орон сууцны контор гэсэн 103 байгууллагын 1500 аж ахуйн нэгж, нийслэлийн хэмжээнд нийт 17-18 мянган аж ахуйн нэгжид 536 байцаагч шалгалт хийж байна. 

13 чиглэлд транзит тээврийн хяналтыг хийж байна. Өнөөдрйин бадйлаар 4631 машин Уланбаатар хотод орж ирсэн. Үүнээс 3392 гадаад жолооч, 1475 монгол жолооч байна. Нийт 185 монгол жолооч, нэг гадаад жолоочид халдвар, хамгаалалтын дэглэм зөрчсөн 20 хүнд арга хэмжээ авсан.

Дөрвөн иргэнд 20 сая төгрөгийн торгууль тавьсан. Транзит тээврийн хяналт тавьснаар өнгөрсөн гурван сарын хугацаанд 172 сая төгрөгийн торгууль тавьсан байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсролын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

-НМХГ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1600 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад төлөвлөгөөт ус хяналт шалгалтыг хийсэн. 

Одоогоор төрөлжсөн нарийн мэргэжлийн 16 эмнэлэг, гурван амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг гэсэн 34 байгуулагад хяналт, шалгалт хийсэн. Илэрсэн зөвлөмж, дутагдлыг арилгуулах  зөвлөмж, чиглэл өгч байна.

Мөн ундны ус, цэвэрлэх байгууламжуудад хяналт хийж байна. Нийт 47 газраас 110 дээж авч шагалт хийж байна. Коронавиурсийн оношилгоо авч буй 18 цэг болон тусгаарлах байран дээр ч мөн хяналт, шалгалт хийж байна.

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар:

-Хүнсний худалдааны 5700 гаруй объектоос 1700 гаруйд нь хяналт шалгалт хийсэн. Гарсан зөрчил, дутагдлуудыг арилгуулах зөвлөмж өгөөд ажиллаж байна. Хүнсний үйлдвэрийн 597 байгууллагаас 1470-г нь шалгалтад хамруулсан.

Нөөцийн махны чанар, аюулгүй байдал, халдвар хамгаалалтын дэглэм сахиж байгаа эсэх дээр мөн хяналт, шалгалт хийж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.65.224

МХБ бүрэн бүрэлдэхүүнээрээ сайн ажиллаж байна Хамгийн гол нь өөрсдөө эрсдэлд орохоос сэргийлж ажлаарай

Зочин
4 жилийн өмнө
103.26.194.163

ниргэсэн хойно нь хашгираваа гэж.хянаад л шалгаад л ариутгаад л байсан бишүү

Зочин
4 жилийн өмнө
66.181.177.73

Erdenechuluun gej 100ailiin hujaa odoo yag unagan hujaa zan ni garaad Mergejliin hyanaltiin ajliig medehgui ajilchidaa tamlaad hudlaa ajil hiisen dur esgesen yag hujaa baraa shigee ajil hiih yumaa

Зочин
4 жилийн өмнө
66.181.177.73

Erdenechuluun gej 100ailiin hujaa odoo yag unagan hujaa zan ni garaad Mergejliin hyanaltiin ajliig medehgui ajilchidaa tamlaad hudlaa ajil hiisen dur esgesen yag hujaa baraa shigee ajil hiih yumaa

Зочин
4 жилийн өмнө
192.82.73.113

Naad hynalt shalgaltaa bolio zuvul tusal zaaj ug hynaad shalgaad torgood yum shan bolchihgui shuuu de odoo uuruur ajilaa hii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.