МҮЭ-ийн Холбоо цар тахлын үед авах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт санал хүргүүллээ
МҮЭ-ийн холбоо Ковид19 цар тахлын хөл хориотой холбогдуулан ойрын үед зайлшгүй авах арга хэмжээний саналыг боловсруулан Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүллээ.
Уг албан бичгээр ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлахаас гадна иргэдийн ажлын байр, цалин хөлс, ажлын цагийн зохицуулалт, нийгмийн хамгааллын зарим асуудлыг хөрөнгийн эх үүсвэртэйгээр, бодитой хэрэгжүүлэхийг санал болгож, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурьдлаа.
Мөн тухайн ажлыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын яамдууд болон орон нутгийн бүх шатны төр захиргааны байгууллагуудын оролцоо, үүргийг дээшлүүлж, иргэддээ тавих анхаарал халамжийг цалгардуулж, эзэнгүйдүүлэхгүй байлгахыг санал болгож, нийтлэг үйлчилгээ, ус, дулаан, түлшний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд онцгой анхаарлаа хандуулахыг хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар ч өвчин хуучгүй сувилал байгаад гарсан өндөр настан хөдөө орон гэр лүүгээ яаж явах айлд хэцүү байна буцмаар байна яах вэ арга хэмжээ авч өгөөчээ