Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.
Тус аймгийн Онцгой комиссоос дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэлэнгэй аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авто замын хөдөлгөөнийг хязгаарлах байнгын 4, түр 27 нийт 31 хяналтын цэг, Сүхбаатар суманд иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах 19 цэгт Цагдаа, Онцгой байдал, Хилийн 0101, 0243 дугаар анги, Авто тээврийн үндэсний төв, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас нийт 52 алба хаагч 08:00 цагаас 22:00 цагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн тусгаарлах байранд 12, иргэн Ц-н ойрын хавьтал болох 24 иргэнийг “Номин” зочид буудалд нийт 36 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
Мөн иргэн “Д”,“Ц”-н амьдардаг гэрийг хамгаалалтад авч цагдаа, Онцгой байдлын газрын 2 алба хаагч 1 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
Сэжигтэй тохиолдол илэрсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч “Х”-ийн шинжилгээний хариу Халдарт өвчин судлалын үндэсний төвд батлагдаж 02:40 цагт Халдарт өвчин судлалын үндэсний төвд хүргүүллээ. Х-н гэр бүлийн гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. “Х”-тэй Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэх хугацаанд хамт байсан 1-р хавьтлын 17 хүүхэд, “Х”-н ангийн болон ээлжийн ангийн 117 хүүхэд, 21 багш нийт 138 хүний судалгааг гарган сорьц шижилгээнд хамруулж байна.
Мөн Иргэн А, Д, Ц нартай хавьтал болсон 285 иргэнийг тандалт судалгааны аргаар олж тотоон сорьц шижилгээнд хамруулж байна.
Коронавирус /ковид-19/-тэй холбоотой зөвлөгөө өгөх 95900103, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө өгөх 99072909, Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх 99014018 дугаарын утсууд 24 цагаар ажиллаж байгаа тул та бүхэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөвлөмж, мэдээ мэдээллээ дээрх дугааруудаас асууж тодруулаарай.
Сүхбаатар сумын алслагдсан багуудад дараах эмийн сангууд баг тус бүр дээр 10:00-14:00 цагийн хооронд ажиллана.
- 8-р багт – Хуст хан эмийн сан
- 4-р багийн МСҮТөвд – Буянт рашаан эмийн сан
- 1-р багт- Ахмадын эмийн сан
- 5-р багт- “МЭИК”эмийн сан
Иргэд тогтоосон цагтаа халдвар хамгааллын дэглэмээ барьж үйлчлүүлээрэй.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөдөө орон нутгаас нэн шаардлагатай их эмч 3, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 18, жолооч 4 нийт 25 хүнийг дайчлан ажиллуулж байна.
Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт 300 ш, Сайхан сумын эрүүл мэндийн төвд 200 ш түргэвчилсэн оношлуур хуваарилалаа.
Аймгийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Түргэвчилсэн оношлуураар 170, PCR шинжилгээнд 249, нийт 419 хүнийг хамрууллаа.
Эрүүл мэндийн чиглэлийн 25 обьектийн 6700м2 талбайг ариутган халдваргүйжүүллээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийг үе шаттайгаар тогтмол зохион байгуулна.
“Сэлэнгэ” зочид буудлын 26 өрөөг тусгаарлах байраар бэлтгэж бэлэн болгов.
Албан үүргээ гүйцэтгэж байгаа Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, “Сэлэнгэ энерго”, Олон улсын худалдааны төв, Гааль, Төмөр замын ажилчдаас Нэгдсэн эмнэлгээс томилогдсон 20 хүнтэй 5 ажлын хэсэг шинжилгээ авч байна. Маргаашнаас эхлэн Сүхбаатар сумын хэмжээнд явуулын баг иргэдээс түргэвчилсэн шинжилгээгээр шинжилгээ авч эхэлнэ. Эхний ээлжинд алба үүргээ гүйцэтгэж байгаа, хүн олонтой төрийн байгууллагуудын алба хаагчдаас авч байна.
Алтанбулаг авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор:
Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, мал эмнэлгийн газар хамтран 38 байгууллагын 98465 м2 гудамж, зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Ариутгалын ажил үе шаттайгаар үргэлжлэн явагдана.
Сүхбаатар сумын хэмжээнд гурил 12.7 тн, гурилан бүтээгдэхүүн 2 тн, будаа 38.1 тн, элсэн чихэр 4.8 тн, давс 2.6 тн, хуурай сүү 1тн, шингэн сүү 0,95 тн, ургамлын тос 2.2 тн, савласан цэвэр ус 5,1 тн,төмс 120 тн бусад хүнсний ногоо 53.3 тн, өндөг 680 ш нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар 9 үхэр, 3 адуу 90 бог малын махыг иргэдийн хүнсний хэрэгцээнд худалдаалахаар бэлтгээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.