Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу УОК-ын шуурхай штабаас “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байна.
Өмнө нь тус сувиллын 3-р байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол одоо 4,1-р байранд тусгаарлагдсан иргэдийг ийнхүү шилжүүлж байна. 4 болон 1-р байр нь 3-р байрнаас тусдаа байршилтай.
4-р байранд байсан 70 хүн, 1-р байранд байсан 11 хүнийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг нийслэлийн шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд УОК-ийн шуурхай штабаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явж байгаа ажээ.
“Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу мөн тусгаарлаж ажиглалтад авсан байна.
Тус сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ. “Энх саран” сувиллыг тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгана. Цаашид энэхүү сувиллыг тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглахгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭМЯ болон ХӨСҮТ хяналт тавьж ажлаагүйгээс ийм байдалд хүрлээ