Бямба, Ням гарагуудад Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 84 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 63 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, ноцтой ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчид гудамж замд хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Хөвсгөл аймаг Цагаан-Уул сум 2-р баг Орхимжийн булан гэх газарт Toyota-Landcruiser-80 маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Ц-н амь нас хохирсон байна.
Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүрнүүдээ