Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын 4820 ажилтан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. 1720 ажилтан нь хөдөө орон нутагт, бусад нь нийслэл хотод ажиллаж байна. Тэдэн дээр нэмж дотоодын цэргийн сургуулийн 2200 сонсогч хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Өнөөдөр үдээс өмнө тодорхой гудамж талбайдад нэг цагдаа, нэг сонсогч, нэг мэргэжлийн хяналтын улсын байцаагч хамтран эргүүл хийж эхэлсэн.
Үдээс хойш нэг цагдаа, нэг сонсогч, нэг онцгой байдлын ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Тэдгээр ажилчид 8,8 цагаар ээлжлэн ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албан хаагчид улсын хэмжээнд 515 хяналтын цэг дээр хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Улаанбаатар хотод ачаалал бууруулах чиглэлээр дотоодын цэргийн төгсөх курсийн сурагчдыг хүч нэмэгдүүлэн өгсөн бөгөөд ингэснээр албан хаагчид 8/16 гэсэн цагийн хуваарь луу шилжжээ.
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо
Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад тус бүр нь 800 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Мөн дотоод хэргийн сургуулийн сонсогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цагдаа хүн иргэн хүн биш юм уу иргэддээ сая төгрөгний дэмжлэг үзүүлээч ээ төр
Намаа бодсон сайдаа бодсон шийдвэр гаргахаа түр азнаад ард түмнээ бодсон шийдвэр ганцхан удаа гаргаач Луйварчидын гударсан мөнгөөр ч хамаагүй
Ard tumnee bodoochee tsagdaa avdag tsalin deeree iluu ajilsanii mungu avch bga ulsiin baiguulgad ajildaggui humuus chini tag suuchikhlaa shuu de ted naraa bodooch
Бусад нь яахын вэ эмч онцгой хилийн цэрэг нмхг гээд байгаа биз дээ