Нийслэл хотод ойрын болон дам хавьтлуудыг оношлох 11 түргэвчилсэн оношилгооны цэгийг ажиллуулж байгаа. Сэжигтэй гэж үзсэн иргэдэд харъяалал харгалзахгүй үйлчлэхээр болсон.
Эдгээр цэгт өчигдрийн байдлаар 909 хүний шинжилгээг авсан бөгөөд 750 хүний сорьцод коронавирус илрээгүй аж.
Гэхдээ дээрх цэгүүд хүссэн хүн бүрт үйлчлэхгүй. Зөвхөн ойрын болон дам хавьтал болсон хүмүүс Даваа гарагаас эхлэн дараах цэгүүдэд очиж шинжилгээ өгнө.
Дашрамд дурдахад маргаашнаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс оношилгооны 11 цэгийг 18 болгож нэмэгдүүлж байгаа аж
Харин сайн дураараа шинжилгээ өгөхийг хүссэн иргэн байвал өрхийн эмнэлэгтээ хандана. Нэг цагт 4 хүн өгөх зохицуулалт хийх учраас иргэн та өрхийн эмнэлэгтээ хандаж урьдчилж цаг авах ёстой гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны дараа зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Иймд иргэн та өөрийгөө коронавирусээр халдварласан гэж сэжиглэж байгаа бол харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээг үнэ төлбөргүй өгч болох нээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шал ядаргаатай болгожээ