СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-15

Хөл хориог 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газар баталлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед хуралдаж, хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.

11:00 цагийн орчимд УОК хуралдаж ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах зэрэг гурван асуудлыг авч хэлэлцээд дэмжсэн байна.

Үргэлжлүүлэн 14:00 цагаас Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна. Хурлын эхэнд өнөөдөр УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо.  Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө. 

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаас гарсан бусад шийдвэртэй энд дарж танилцана уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.231

За зээлийн төлөлтөө царцаагаач ээ. Хоёрдугаарт гэртээ суугаа орлогогүй хүмүүст хүнс түлш зээлээр олгоо

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.231

За зээлийн төлөлтөө царцаагаач ээ. Хоёрдугаарт гэртээ суугаа орлогогүй хүмүүст хүнс түлш зээлээр олгоо

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.231

За зээлийн төлөлтөө царцаагаач ээ. Хоёрдугаарт гэртээ суугаа орлогогүй хүмүүст хүнс түлш зээлээр олгоо

Зочин
4 жилийн өмнө
139.5.219.141

одоо яанаа ажил орлогогүй хүмүүс хэцүүднэ дээ

Зочин
4 жилийн өмнө
192.82.69.248

Hvve ee huduuu gadaanaas irsen irgedeee ger oronluuu ni butsaaldaaaa gargaldaaa tur neeldee huduurvv yawh zamaa née. Bankniii hvvgee tsartsaa ajil orlogogui bgaa humuuus yaj bankniiii zeeleeee tulhvvvv

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.15

Bank busiin zeelvvdee tvr zogsoogooch bid nar tegeed yaj ajilj amidarhiin

Baterdene
4 жилийн өмнө
66.181.161.106

Uul uurhain ajilchid gerte yaj harih we

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.83

Hodoo oron nutagt gatssan humuusee ta nar neg bodoldooo ailiin ailiin tsarai harj ar gertee setgel sanaa ni zowoood baij suuhiin arga alga bnshdee 17nd neene gechiheed odoo ahiaad sungachihaar yahiin bolj bnaaa

Nergui
4 жилийн өмнө
66.181.161.61

odor tutam orlogo olj amidralaa zalgadag humuus yah be zasgiin gazraas ymar negen tuslamj bnauu

ariuntsetseg
4 жилийн өмнө
66.181.161.4

Adgalj gamts odor neechihed yadiin be bank orj mongo awj chadhgui bga humuus yaahin olsoj holdoj uhehuu odoo ariaal yuma

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.64

Huviin kompiand ajilladag hvmvvx yah ve tcalin mungugvi tcalingaaraa amidradag 2uulaa ajilgvi suuj bna shv dee.

Зочин
4 жилийн өмнө
192.82.73.153

За би 40гарсан ажилгүй банкинд очоод зээл авья гэсэн бараг л өөдөөс салаавч өгөөд явуулсан өрх толгойлсон тэгсэн хэрнээ талон авч үзээгүй хүн бнаа. 5хоног арай гэж тэссэн. Цаашдаа яах вэ?

Зочин
4 жилийн өмнө
103.140.10.226

ээ одоо тэгээд яах юм бэ үзэж хараад нутаг энэ тэрлүүн яриад хяналтанд явуулж болохгүй юмуу айлаар хэцүү байнаа

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.119

Хөдөөний иргэдийг нутаг руу нь явуулах арга хэмжээ аваач.суманд эмнэлэг байгаа шүү дээ.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.57

Хаимаар байна шдээ

Жавзанноров
4 жилийн өмнө
103.229.121.168

Маш зөв арга хэмжээ авлаа хүн борииг өвчлүүлж байсанаас 14 хөн хоног сунгасан нь дээрээ

Ariunzaya
4 жилийн өмнө
66.181.160.12

Surguuli tsetserleg bas orohgvi ymuu

Otgon
4 жилийн өмнө
202.126.89.203

Hodoo oron nutgaas ireed ywaagvi hvmvvsiig 17 nd vzlegtn hamruulj garahad yadag boldoo tvmen olon mini yu gej bodoj bnaa

Зочин
4 жилийн өмнө
103.229.121.113

Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс яах вэ? Тэдний ажил олгодог ажилчид нь яах вэ? Банкны зээл хүүгээ яах вэ?

Түвшин заяа
4 жилийн өмнө
202.55.188.102

yu hutsaad baigam be hool undgvi hetsvv baihad ger orn luuga yvmaar bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.