Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед хуралдаж, хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах саналыг Улсын онцгой комисст хүргүүлжээ.
Уулзалтаар ШУА-ийн гишүүн, академич П.Нямдаваа , АШУ-ны доктор З.Адьяасүрэн, АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч М.Алтанхүү, АУ-ны доктор, дэд профессор Г.Сүрэнханд, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга нартай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар тандалт судалгааны явц, хариу арга хэмжээний талаар хуралдсан байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал гаргаж байгаагаа тэмдэглэн, одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай байгааг онцолжээ.
Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4,000-5,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Ташрамд дурдахад ХӨСҮТ-өөс гаргасан саналыг УОК-оор хэлэлцэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица Монгол Улсад хоёр ч голомт үүссэн болохыг онцлоод "хөл хориог сунгах нь зөв" гэж мэдэгдлээ.
ДЭМБ-аас мөн Монгол Улсын нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас бусад улс орнуудын адил хөл хориогоор хумиж авах арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь зөв бөгөөд вирусны тархалтын нууц үеийг тооцож хатуу хорио цээрийн дэглэмийг сунгахыг зөвлөж байна гэлээ.
Хөл хориог 14 хоног сунгах нь зөв талаар ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа дараах байр суурийг илэрхийллээ.
Хөл хориог 14 хоног сунгах талаар мөн АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү дараах байр суурийг илэрхийллээ.
Хуралдааны фото зураг:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сунга сунга
Hedee oron nutagaas irsen humuusee yawuulaach e .yamar shinjilgee bdgiin teriig ji awaad .
Хорвоо дэлхийгээё тасарсан хүмүүс шүү
ger oron luuga yvmaar bn hool ungvi hetsvv bn baihj gazar alga