Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын 11:00 цагийн мэдээллийг хүргэлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: "Сүүлийн хоёр өдрийн байдлаар тусгаарлах байрнаас 259 иргэн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг 14 хоногийн дэглэм барихыг шаардан, гарын үсгийг нь зуруулж, баталгаажуулсан.
ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон 215 иргэнийг Нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан.
Хөдөлгөөний хязгаарлалтын үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагаас 229 алба хаагч, дотоодын цэргийн 2628, мэргэжлийн хяналтын 308, Дотоод хэргийн их сургуулиас 2279, олон нийтийн 100 цагдаа буюу нийтдээ 5167 алба хаагч 263 тээврийн хэрэгслийн хамт үүрэг гүйцэтгэж байна.
Тусгаарлах байрны 21 хоногийн хугацаа дууссан хэдий ч тодорхой хугацаанд тухайн байранд үргэлжлүүлэн байрлах шаардлагатай болсон хүмүүсийн нэмэлт зардал болон хавьтал болсон хүмүүсийн тусгаарлагдах зардлыг төр хариуцаж ажиллах болно" хэмээн тэмдэглэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene hun virus tarhad shuud buruutai.Tusgaarlagdah bairnii asuudluudiig yarihad ogt huleej avdaggiu tend tusgaarlagdsan hunuust buruug tohoh baidlaar ongoroodog baisan ii gor enkh saran deer bolson baidal shu