Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нар мэдээлэл хийлээ.
ХХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш ярианыхаа эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулсныг онцоллоо.
Энэхүү шуурхай штаб өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдын төлөөллийг оролцуулан цахим хурал хийж, хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр үүрэг чиглэл авчээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн яамны газрын дарга Л.Чой-Иш “Хүнсний хангамж тогтвортой байгаа. Иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хүнс тээвэрлэлтийн зохицуулалт хийж байна. Иргэдийн хүнсний гол хэрэглээний нэг махны худалдан авалт нэмэгдсэн учир нийслэлийн 6 дүүрэг 15 цэгт нөөцийн махны худалдааг хийнэ” гэсэн юм. Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуучлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулах юм".
Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр"Хүнсний хангамжийн удирдлагыг шуурхай хангах төв штаб 4074тн махыг тодорхой хуваарийн дагуу хуучин томоохон өргөтгөсөн худалдааны цэгүүд дээр маргаашаас эхлэн худалдан борлуулна. Нийслэл хотод бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас нэр дурдагдсан 15 байршилд нөөцийн махыг худалдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Han uuld bna uu