Хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх "EMART FOOD BANK" аяныг Имарт хайпермаркет санаачлан Митчелл сантай хамтран 11-р сарын 12-ны өдөр эхлүүлсэн билээ
Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна.
Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өгчээ. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллаж байгаа гэлээ.
Дараагийн 2 дахь ээлжний хүнсний хангамжийг Хүчирхийллээс хамгаалах “Түр хамгаалах байр”-нд хөл хорионд байгаа иргэддээ хуваарилан өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.
Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.
• Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /Бэлэн хоол/
• Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн
• Талх,гурил,будаа,гоймон болон элсэн чихэр
• Амттан /Жигнэмэг, чихэр/
"EMART FOOD BANK" хандивын цэгүүд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад ажиллаж байна.
Аянд нэгдэж сэтгэл зүрхээрээ хамт байгаа та бүхэнд баярлалаа. Таны өгсөн бяцхан тусламж авсан хүндээ маш том сэтгэлийн дэм болох болно.
Эх сурвалж : www.e-mart.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Kk