Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагийн ээлжит мэдээллээр ГХЯ-ны Консулын газрын захирал О.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас нийтдээ 27,183 иргэнийг эх оронд нь авчраад байгаа юм.
ГХЯ-ны Консулын газрын захирал О.Мөнхтүшиг "106 удаагийн нислэгээр 20,582 иргэнийг эх оронд нь авчирсан. Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1,900 гаруй иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан. Гэвч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сард хийхээр төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Ийм учраас эдгээр нислэгээр ирэх гэж байсан иргэд ЭСЯ-нд дахин хандаарай. Хэрвээ нислэгийн тийзээ авсан байгаа бол дараагийн нислэг товлогдоход ирэх эсэх талаар МИАТ компанитай холбогдох юм.
Цуцлагдсан нислэгүүдийг хэзээ хийх нь нөхцөл байдлаас шалтгаалах учраас одоогоор нислэгийн талаар шинчилсэн тов хэлэх боломжгүй байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.