СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-14

"Хүчит шонхор" захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний зах, гэр хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, нийлүүлэлт, нөөц ямар байгаатай танилцлаа.

"Хүчит шонхор" захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. . Гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн элбэг, үнэ тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Гэхдээ .

, төмс нэг килограмм нь 700, сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн, Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,530, будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа. Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.

Чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хүрэлцээ, хангамж урьдын адил хэвийн, үнэ тогтвортой ч хүн цөөтэй. Энэ нь иргэд ихэвчлэн хүнсний зах, бөөний худалдааны төв рүү явж байгаатай холбоотой гэж худалдагч нар ярьж байна. Эмийн сангуудад эм, тарианы эрэлт, борлуулалт хэвийн, гэхдээ ариутгалын бодис, амны хаалтны нөөц хомсдож магадгүйг хэллээ.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. а. Сайд нар нөхцөл байдлын талаар өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.