Гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 21 хоног тусгаарлагдаад гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэрийг есдүгээр сарын 14-нөөс УОК цуцлаад байсан юм. Тэгвэл 21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэрийг дахин сэргээжээ.
Учир нь коронавирусийн халдвар 22, 24, 27 дахь өдрөө илрэх тохиолдол гарч байгаа тул ийнхүү ахин сэргээжээ. Ингэснээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Өнөөдрөөс /2020.11.14/ эхлэн 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэдээс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана хэмээн гарын үсэг авч гаргаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.