СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-14

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Манай улсад өнөөдрийн байдлаар халдварын нийт 416 тохилдол батлагдаад байна. Тэдний 328 нь эдгэрсэн.

ХӨСҮТ-ийн гурван лабораторит нийтдээ 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

  • Арваннэгдүгээр сарын 2-нд Өмнөд Суданаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 120 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байранд байгаа гурван хүн
  • Тандалтын 22 шинжилгээ
  • Орхон аймгийн гурван иргэн
  • Батлан хамгаалахын 64 албан хаагч
  • ХӨСҮТ-ийн 45 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн нь дөрвөн настай хүүхэд байгаа.

Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд Сөрөг гарч коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна.

Тус байна. 

Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалтын байр руу шилжсэн.  ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.