СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-13

LIVE: Шадар Я.Содбаатар: Хөл хориог цаашид ч сунгаж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Засгийн газраас гаргасан бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар хүргэлээ. Сүүлд гарсан тохиолдлуудын дам болон ойрын хавьтлууд, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүнсний хомсдол, хүнсний талон олгох асуудлын талаар мэдээлсэн юм. Мөн өнөөдөр яригдсан хувийн машинаар зорчиж болохгүй гэсэн иргэдийн гомдолд тайлбар өглөө.

Шадар сайд Я.Содбаатар: 

-ХХААХҮЯ дээр Хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулсан. Өнөөдөр хуралдаж хүнсний хангамжийн нөөц, УБ хотын хэмжээнд хүнсний нөөц бүрдүүлэх, таслахгүй байх арга хэмжээг авч байна. Энэ сарын 11-нд 215,000 тонн мах 2224 толгой мал махны зориулалтаар оруулах ажил зохион байгуулсан. .

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1300 гаруй хүн байгааг ХНХЯ дээр нэг бүрчлэн гарсан. .

Дотуур байрны сурагчидтай холбоотой асуудлаар . Дархан, Сэлэнгэ аймаг хөл хорионд шилжсэнтэй холбоотой Дарханд байгаа дотуур байрны оюутнуудын асуудал бас яригдсан. Одоогоор ямар ч хүнсний хүндрэл гараагүй.  
Эм эмнэлгийн хэрэгслийн асуудлыг хэвийн байлгах чиглэл өгөгдсөн. Бид одоогоор хүн амын дунд тархвар гарахад хангалттай нөөц бүрдүүлсэн байгаа. байгаа. Ирсэн оношлуур 96 хувийн баталгаатай гаргадаг. Маргаашнаас УБ хотод 11 шинжилгээ авах цэг гаргана. Энэ цэгүүд дээр дам хавьтлын 2000 гаруй хүнийг цагийн хуваарийн дагуу дуудаж шинжилгээ авна. Энэ шинжилгээний хариу 1 дэх өдөр бүгд гарна.

Нийтийн тээвэртэй холбоотой асуудал өглөөнөөс хойш гарсан. Хэд хэдэн чиглэлээр үүрэг өгөгдсөн.

Үүнд: ариутгал хийгдэх, хүний тоо заах, хүн хоорондын зай бариулах, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн хүлээх цагийг багасгах зэрэг багтсан. Маргааш одоо явж байгаа цагаараа явна. Нөгөөдрөөс энэ хугацааг богиносгож магадгүй. Учир нь зарим нэр бүхий эмнэлэг, байгууллагын ажилчдыг тусгай автобусаар зөөх асуудал яригдаж байгаа. Хувийн унаагаа орхиод нийтийн тээврээр яв гэсэн чиглэл өгөөгүй. .

Өчигдөр шөнө Сэлэнгэ аймгийг хөл хорионы хатуу дэглэм рүү шилжүүлсэн. Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол илэрсэн учир УОК-ын даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлж дууссан. Шинжилгээнүүдийг аваад дуусч байна. Сэлэнгийн тохиолдол УБ хотод гарсан тохиолдолтой нэг эх үүсвэртэй гэж баталж чадахгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар нэг үүсвэртэй байж магадгүй гэсэн. Яагаад гэвэл 11 сарын 06-наас хойш халдвар авсан байх гэж үзэж байгаа. Бидэнд таамаг байгаа. Одоогоор таамгаа бататгах гэж шинжилж, дүгнэж байна.

Дархан-Уулд УБ хотын тохиолдлын ойрын болон дам хавьталын хүмүүс, мөн Сэлэнгийн дам болон ойрын хавьтлын хүмүүс тодорхой цэгүүдээр явсан байсан. Тиймээс тэнд хөл хорио тогтоогоод тухайн хэсгүүдээр хяналт тавьж байгаа. Одоогоор сэжигтэй тохиолдол байхгүй.

. Эхний шинжилгээг хийсэн одоо давтан шинжилгээг хүлээж байна. Тэрнээс биш энд тэнд ковид гарсан юм биш.

УБ хотын орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хязгаарлалтай байгаа. Энэ байдал хоёр дахь өдрийн 16 цаг хүртэл үргэлжилнэ. Цаашдаа ч сунгаж магадгүй. Тиймээс орон нутгийн хүмүүсийг гаргана гэж хэлж чадахгүй. Амьсгал дуслын замаар халдаж байгаа цар тахлын асуудал яригдаж байгаа. Тийм учир хатуу хяналтад зохион байгуулалт хийгдэж байна. Мэдээж ганц хоёр хүнээс асуудал гарч байгаа. Нийт иргэд хамтарч ажиллаж байгаад баяртай байна.

. Энэ хооронд хүнс, ус, дулаан, эрчим хүчний хангамжийн асуудлыг л анхаарч байгаа.

Тусгай үүргийн онгоцыг тодорхойгүй хугацаагаар цуцалсан. Одоо онгоц ирэхгүй. Одоо бид дотоод асуудлыг шийдэж байж хүн авна. Одоо онгоц нисгэж каргогоор хэрэгтэй юмнууд л авч байгаа.

Өнөөдөр улс орон даяараа хүнд байна. Яг өнөөдрйин байдлаар хүнд хариуцлага тооцоход хүнд байна. "Энхсаран" сувилалд хариуцлага алдсан уу гэвэл алдсан. Гэхдээ одоо биш. Хариуцлага тооцох үе ирэх байх. Гэхдээ тэр хүмүүс сүүлийн 10 сар эхнэр, хүүхдээ орхиод тэнд хамгаалалтад зогсож байсан. Ийм хүмүүст хариуцлага тооцох уу гэдгийг ярилцана.

Хүмүүсийн хувийн мэдээлэл, зураг хөргийг хэвлэлийнхэн зарлахгүй байгаач ээ. Энэ хүмүүсийн цаашид амьдрах эрх гэж бий. . Гэхдээ хэвлэлийнхэн энэ эх үүсвэр битгий болж хүний эрхэнд битгий халдаач ээ.

Мах тээвэрлэлт үдээс хойш чиглэл өгөөд тухайн аймаг, сумын мал эмнэлгээс бичиг авч УБ руу орох автомашины зөвшөөрлийг хамт өгсөн. Иймээс .

Хүнсний асуудал үүсээгүй. Гол асуудал өндөг дээр үүссэн. ОХУ-аас 50 хувийг нь авдаг. Тиймээс хил хаасантай холбоотой өндөг л асуудал болж байгаа ч бид шийдэхээр ажиллаж байгаа.

Улаанбаатар хотод дотор болон гадна талбайн халдвар, ариутгүйтлын ажлыг өнөөдрөөс эхэлсэн. 

Алтанбулгийн боомтыг энэ сарын 16-наас хаана. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг тэнд нь тусгаарлана. Магадгүй Сэлэнгийн тохиолдол цаанаасаа ч байж магадгүй. Энэ бол нэг таамаг шүү дээ. . Тэнд тандан судалгааны баг гаргасан бөгөөд шинжилгээнүүд сөрөг гарсаар байгаа баяртай мэдээ байгаа.

Тоосгоны үйлдвэрээс олон хүн авч явж байгаа асуудал бол анхны тохиолдол. Хүүхдийн цэцэрлэгт 23 айлын 27 хүүхэд нэг дор явсан. Өчигдөр тэр хүмүүсийг гэрт нь хорионд оруулж өнөөдөр татаж шинжилгээнд хамруулж байгаа.

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.