Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид:
Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ.
Тэрээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.