СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Энхболд: Иргэдийг хувийн машинаараа зорчиж болохгүй гэдэг шийдвэр огт гараагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Өнөөдөр өглөөнөөс эхлэн цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний уулзваруудад зохицуулалт хийж эхэлсэн. Уг зохицуулалтыг хийх үеэр цагдаагийн алба хаагчид “та нар хувийн машинаараа замын хөдөлгөөнд оролцож болохгүй, заавал автобусаар, нийтийн тээврээр зорч хэмээн шаардаж бидний аюулгүй байдалд халдаж байна” гэх гомдол мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явагдаж эхэлсэн. Уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, ЦЕГ-ын ТЦА-ны дарга Э.Энхболд хариу тайлбар няцаалт хийлээ.

ХМТ-ийн дарга Б.Баатархүү:

Цагдаагийн алба хаагчид ард иргэдийг хувийн машинаараа зорчиж болохгүй, автобусаар зорч гэж шаардсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрвээ тийм зүйл болсон бол уучлалт хүсэж байна. Засгийн газрын тогтоолын дагуу улс, нийслэлийн хэмжээнд 13 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан алба хаагчдыг хотын хөдөлгөөнд хэвийн оролцуулах заалттай. Харин дээрх чиглэлд багтахгүй хүмүүс гэртээ байх ёстой гэдгийг онцгойлон анхааруулж байна.

ТЦА-ны дарга Э.Энхболд:

Засгийн газрын 178-р тогтоол батлагдсан. Уг тогтоолд 11 дүгээр сарын 11-16-ны хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр зааж өгсөн.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 13 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр бусдыг хязгаарласан. Үүнд:

1.    Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

2.    Цахилгаан дулаан, ариутгал татуурга усан хангамжийн чиг үүрэг бүхий байгууллага

3.    Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

4.    Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт

5.    Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан

6.    Хог хаягдал, тохижилт үйлчилгээ

7.    Ариутгал халдваргүйжүүлэлт

8.    Банк

9.    Оршуулга, буян номын үйл ажиллагаа

10.  Өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг тээвэрлэж буй машин

11.  Шүүх прокурорын үйл ажиллагаа

12.  Тусгай чиг үүрэг буюу төрийн тусгай албад

13.  Онц чухал стратегийн ач холбогдол бүхий байгууллагуудын машин техник, ажилтан алба хаагчдыг саадгүй явуулахаар зааж өгсөн. Дээрх чиг үүрэгт хамаарах байгууллагын ажилтан албан хаагчид, ажлын үнэмлэх эсхүл байгууллагын албан ёсны тодорхойлолттой явж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас саатуулахгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ху
4 жилийн өмнө
122.201.31.75

Эмч нар өглөө ажилдаа очих гэж асуудал болсон байна.уялдаа холбоо алгуу

Шшш
4 жилийн өмнө
202.9.40.36

Өнөөдөр таван шар лаборторын уулзвар дээр бүдүүн хар цагдаа намайг автобусаар яв гэж л байна лээ үнэмлэхээ үзүүлээд ажилруугаа явж байнаа гээд хэлээд ч нэмэргүй заавал нийтийн тээврээр яв гэсэн одоо автобус явахгүй байгаа гэж хэлэхэд орой явахгүй юу гэж загнаал буцаасаншдээ би нь хүнсний үйлдвэрт борлуулагчын ажилтайлдах

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.184

Яах аргагүй өчигдөр зайсангийн уулзвао дээр ачааны машинаа зам дээр хаяад автобусаар яв гэж загнасан шүү.

Narmandakh
4 жилийн өмнө
66.181.161.22

Awtobusaar yw geeed zagnaal bsandag zaisangiin uulzwar deer Ug ni mashindaaa gantsaaraa ywj bhad mashinaa zogsoold tawiad awtobusandaa suu l geed bgaamdaa

zzzz
4 жилийн өмнө
66.181.186.75

avtobusaar yavax estoi gesen shuu ochigdor.tsagdaa mergejliin xyanalt xoeulaa zeregtsej zogsojbgaad xelsen.tgeed ch tsagdaa bart negdsen1 oilgolt ogt bxgui bsan.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.84

Erguu tsagdaa nar chini yawuulahgui geel hashchihsan ajlaas hotsrooson

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.