СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жирэмсэн эмэгтэйн аминд хүрсэн согтуу мэдээ алдуулагчид ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бельги улсын мэдээ алдуулагч эмч британи эмэгтэйд хийсвэр хагалгаа хийхийн өмнө алдаа гаргаснаас өвчтөн амь насаа алдсан гэж үзсэн тул гурван жилийн хорих ял оноожээ.

51 настай Хелга Ваутерсын шүүх хурал Францын Пау хотод пүрэв гарагт болсон байна. Түүнийг 2014 онд 28 настай Синтия Хоукийн үхэлд буруутай гэж үзсэн. Мөрдлөгийн дүнд мэдээ алдуулагч эмч амьсгалын гуурсыг өвчтөний салхин хоолойд хийх ёстой байсан ч улаан хоолойд нь хийсэн гэдгийг тогтоожээ.

Болж өнгөрсөн хэрэг явдлыг эргэн санавал 2014 оны есдүгээр сард Францын Пау хотын Ортез эмнэлэгт хатагтай Хоук хэвтжээ. Тэр амаржихаар ирсэн боловч хүндрэл гарч яаралтай хийсвэр хагалгаанд орохоор болсон. Гэвч Бельги дэх эмнэлгээсээ халагдаж Францад ирсэн Ваутерс нь хагалгааны үеэр согтуу байжээ. Тэр согтууруулах ундаанд донтогч бөгөөд өглөө бүрийг архи, устай хамт эхлүүлдэг байна. Я.

Тэр хагалгааны үеэр амьсгалын гуурсыг буруу газарт суурилуулсны дээр амьсгалын аппаратны оронд хүчилтөрөгчийн баг зүүлгэсэн байжээ. Хагалгааны дундуур өвчтөн гэнэт сэрж, бөөлжин маш их өвдөж байна хэмээн орилжээ. Дутуу мэдээ алдсанаас болж хэт их өвдөлт мэдэрсэн эмэгтэйн зүрх зогсож хагалгаанаас хойш дөрөв хоногийн дараа нас баржээ. Азаар эмэгтэйн хэвлийд байсан хүү аврагдсан байна.

Ваутерс хэргээ ганцаараа хүлээхээс татгалзсан боловч мөрдөгчид бусад эмч сувилагчид буруугүй гэдгийг баталжээ. Шүүхийн шийдвэрээр хорих ялаас гадна Хоукийн гэр бүлд 1,4 сая еврогийн нөхөн төлбөр олгохоор болсон байна. Мөн бүх насаараа хийсэн үйлдэлдээ харамсаж амьдарна хэмээн ялтан шүүх танхимд мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.