СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Бүлгийн хурал эхлэхийн өмнө Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан 27 гишүүн болон Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзсэн 35 гишүүд хоёр тусдаа мэдээлэл хийж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газрыг огцруулах саналтай байгаа гишүүд: ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд, сайд нар ашиг сонирхлын зөрчилтэй учир санал асуулгад оролцох эрхгүй гэж мэдэгдсэн. Энэ дагуу холбогдох хүмүүст шаардлага хүргүүлж байгаагаа ч онцолсон.

Харин нөгөө талд Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзсэн 35 гишүүн: Нийгэм эдийн засаг, улс орны хөгжлийг урагшлуулахын тулд бүх түвшинд хариуцлагаа чангатгаж ажиллахыг бусад гишүүдэд уриалсан юм.

Хэдий хоёр өөр байр суурьтай байгаа ч тэд МАН-ын бүлэг гэсэн нэг нэрийн дор ийнхүү хуралдаж эхэллээ. Бүлгийн хурлаар  27 гишүүний гаргасан Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж байна

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.