СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГЕГ: 600 кг эрвэгэр жирвэгэрүүг хилээр гаргах гэж байсныг илрүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байна.

Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор 2020 оны арваннэгдүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан “Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай, 600 кг эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй зөрчлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Улс орон даяар ковид 19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед хилийн болон гүний гаалийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид ажил үүргээ хариуцлагатай биелүүлэн ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
192.82.68.114

Энэ ургамал сэлэнгэд л ургадаг гээ биздээ мана чулуу оросоос л орж ирдэг гээ биздээ.Энэ хэрэг тэгвэл Сэлэнгийн мафитай холбоотой байгадаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.