СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ БНХАУ-ын армитай холбоотой хөрөнгө оруулалтуудыг зогсооно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрээр БНХАУ-ын цэрэг армитай холбоотой пүүс, компаниудад үзүүлж байгаа Америкийн хөрөнгө оруулалтыг зогсоохоор боллоо. Трамп Хятадын Засгийн газар Америкийн хөрөнгө оруулагчдын шулж, өөрсдийн цэрэг армийг шинэчлэн, сайжруулж байна хэмээн буруутгалаа.

Уг хориг 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хориг хэрэгжиж эхэлснээр Хятадын томоохон фирмүүд болох China Telecom, Hikvision зэрэг компаниудад АНУ-ын хөрөнгө оруулалт царцахаар болж байна.

Америк-Хятадын худалдааны дайн коронавируст цар тахал болон Хятадын Хонконгийн дотоод хэрэгт оролцож буй байдлаас шалтгаалж улам хурцадсан. Албаны хүмүүсийн хэлснээр уг шийдвэрийг гаргахаас өмнө хэдэн сарын турш хэлэлцжээ. .

Энэ сарын эхэнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп ялагдаж, Жо Байден сонгогдох нь тодорхой болсон. Гэхдээ одоогоор Америкийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа эрхэм Хятадтай харилцах стратегийн бодлогоо тодорхой мэдээлээгүй байгаа. Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Байден Хятадын асуудалд Трампаас хол зөрүүгүй хандаж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.