Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын явган болон автомашинтай зорчих хөдөлгөөн төдийлөн буурахгүй, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгаалал дутмаг, хангалттай бус байгаа тул цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн хэв журам сахиулж буй алба хаагчдын иргэдэд тавих хяналтыг чангаруулж ажиллахаар шийдвэрлэсэн.
Өчигдөр 23:00 цагаас эхлэн аливаа зорчих хөдөлгөөнийг хумьж, чангатгана. Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-иос анхаарууллаа.
Мөн Улаанбаатар хотод зөвшөөрөгдсөн 13 чиглэлийн байгууллагаас бусад зорчих хөдөлгөөнийг хатуу хязгаарлаж байгаа юм. Энэ тал дээр цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллаж байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй, зөвшөөрөгдсөн 13 байгууллагат ажилдаггүй бол гадуур хөдөлгөөнд оролцохгүй, гарахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай.
Иймд ажиллах шаардлагатай байгууллагын албан хаагчид ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа авч явахыг ЗГ-ын Хэвлэл мэдээлэл цахим хуудсаараа дамжуулан сануулаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uuren holboonii mobicom unitel g mobile skytel hotiin gereet salbaruudiig haagaachee end nar ajilaad humuus tsuglaraad bna shuu ydaj ajilchid uvchin awchuul yah uu tsaashaa ar ger geel buun hun tusah magdlaltai bna shuu dee