СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-13

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар хатуу хөл хорионы талаар юу хэлэв?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдсантай холбогдуулан улсын хэмжээнд өнөөдрөөс /2020:11:12/ 06:00 цагаас эхлэн тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоогоод байгаа. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн 74 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.ОргилИргэн Ц нь 11 дүгээр сарын 6-наас зовиурлаж 38 хүртэл халуурч, толгой өвдөн, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн. Өрхийн эмнэлгээр үзүүлж, гурав хоногийн дараа буюу аймгийн төвийн эмнэлгийн эхо, рентгэнд үзүүлсэн. 10 хоногийн өмнөөс ханиалгаж эхэлсэн байна. " гэв.

Мөн Сэлэнгэ аймгийн иргэдэд хоол хүнсний хангамж хангалттай байгааг сануулж, эрүүл ахуйн дэглэмээ сайтар баримталж, гэрээсээ гарахгүй, нэгнийдээ зочлохгүй байхыг, амны хаалтаа заавал зүүхийг анхаарууллаа. Тус аймгийн хүрээнд хөл хөдөлгөөнийг бүрэн хориод байгаа аж.

Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. . Учир нь Сэлэнгэ аймгаас илэрсэн коронавирусийн тохиолдол болсон 74 настай эмэгтэй худалдааны төвүүдээр орж гарсан аж.

Дархан уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: "Дархан-Уул аймгийн хөдөлгөөнийг 80 хувь буурууллаа. Цаашид 95 хүртэл хувиар хөдөлгөөнийг бууруулахаар ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд . Ард иргэдэд хүнсний үйлчилгээ, үйлдвэрлэл хангалттай, хэвийн байгаа тул өргөн хэрэглээний барааны хиймэл хомсдол үүсгэж үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг хүсье. " гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.