СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-12

Ж.Амгалан: Өнөөдөр 23:00 цагаас эхлэн хөл хориог эрс чангатгана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу. Хөл хориог сахих, автомашинтай зорчих дэглэм сайн биш байна. . Гадуур явж байгаа иргэд ямар зорилгоор явдаг эсэхийг судалсан. Тодорхой биш буюу хүнтэй уулзах, айлд очих гэх мэтээр явдаг юм байна.

Цар тахал гарсан үед гэрийнхээ ойролцоо байгаа дэлгүүрээс хүнсээ авч, хол газар явахгүй байхыг зөвлөж байгаа. Маргаашнаас бүх иргэдэд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагын ажилтнууд шаардлага тавьж ажиллана. Тандалт судалгааны хугацаанд дэглэмээ чангатгана.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.